Ц.Элбэгдорж БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2016-06-08

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

 

Элчин сайд Сомнат Гош Монголын сайхан оронд томилогдон ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид ч гэсэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэхэд анхааран ажиллана гэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ БНЭУ нь Монгол Улстай эртний түүх соёлын харилцаатай бөгөөд энэ харилцааг шинэ шатанд гаргахын тулд Элчин сайд Сомнат Гош өөрийн чухал хувь нэмрийг оруулсанд талархав. Тэрбээр цааш нь хэлэхдээ Монгол-Энэтхэг хоёр орны хооронд эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, мэдээлийн технологи, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал, жуулчлал,батлан хамгаалах зэрэг өргөн салбарт харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг дурдлаа.

 

Элчин сайд Сомнат Гош хариу хэлэхдээ хоёр талын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа хөгжиж, хамтарсан ажлын хэсгийн уулзалт жил бүр зохион байгуулагдаж байгаа болон хилийн цэрэг, ҮАБЗ-үүд ажил хэргийн холбоо тогтоон харилцан төлөөлөгч солилцдог болсныг дурдлаа. Тэрбээр Энэтхэгийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг Монголд татах, мэдээллийн технологи, дэд бүтэц, уул уурхай, эдийн засгийг хөгжүүлэхэд Энэтхэгийн тал анхаарч байгааг онцлоод, хоёр орны харилцаа гүнзгийрч, цаашлаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү сайжирна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд Элчин сайд Сомнат Гошийн цаашдын ажил үйлсэд амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

 

Уулзалтын дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18