З.Алтангэрэл Монголын аялал жуулчлалын хөгжилд оруулсан хувь нэмэр
2016-06-08

 

Зундуйн Алтангэрэл нь 1996-2000, 2008-2012, 2012-2016 онуудад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин сонгогдож ажиллахдаа тус аймагт аялал жуулчлал хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлсэн нэгэн. Аймгийн байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг тодруулах, тусгай хамгаалалтанд авах, дурсгалт газруудыг хамгаалах, ашиглах, эзэмших горимыг боловсруулахасуудлуудад анхаарч ажилласан юм.

 

Одоо Дорноговь аймгийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай 713.0 мянган га талбай бүхий таван  газар, аймгийн тусгай хамгаалалттай 2.9 мянган га талбай бүхий 84 газар байна.

 

Түүнчлэн Хамарын хийд, энергийн төв, үлэг гүрвэлийн цогцолбор, Хан Баян зүрх хайрханы аялал жуулчлалын бүс нутгийн ерөнхий зураг төслийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгүүлж, Хамарын хийдийн аялал жуулчлалын бүс рүү засмал зам тавих саналыг орон нутгийн удирдлагуудад тавьж шийдвэрлүүлсэн юм.

 

Дорноговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд гадаадын олон улс оронтой хамтран ажилласан тухай

 

Япон улсын алдарт аялагч Шинжи Казама зургаан хүний бүрэлдхүүнтэй Сайншанд-Хамарын хийдийн чиглэлд хоёр өдрийн тэмээн аяллыг зохион байгуулж, богино хэмжээний нэвтрүүлэг, кино бэлтгэн Япон улсад гаргаж, Дорноговь аймгийн аялал жуулчлалыг сурталчилж байна. Зундуйн Алтангэрэл Данзанравжаагийн бүтээж туурвисан уран бүтээлийг дэлхий нийтэд сурталчилснаар Энэтхэг, Төвд, Япон, Солонгос, Англи, Америк орнууд сонирхож байна.

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙГ ЗОРИХ ЖУУЛЧДЫН ТОО ЖИЛЭЭС ЖИЛД НЭМЭГДЭЖ БАЙНА.

 

Огноо

                          Жуулчдын тоо

Нийт

дотоодын

гадаадын

1

2003

560

500

60

2

2004

2200

1900

300

3

2006

1200

418

782

4

2007

192

 

 

5

2009

31200

 

 

6

2010

32434

 

 

7

2011

38972

 

 

8

2012

49960

 

 

9

2013

66268

 

 

1

2014

96560

 

5857

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
,
2016-06-08
дорноговь:
Хамрийн хийдийг Дөш лам 1990он тэр үед музейн дарга байсан Мятав гуай нар сэргээсэндээ ингэж аялал жуулчлалын эхийг тавьсан ашиг их хүртсэн н Аагий гуиа л даа гэхдээ Хутагтийн маань тахилч их хүн.танд амжилт хүсье сонгуульд харин бишшүү бусад зүйлдчин
2016-06-08