Аврагчид таван уурхайчны амь насыг аврав
2016-06-09

 

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 08 минутанд Уул уурхайн аврах ангид Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зоогийн эх” ХХК-ны уурхайд таван хүн нурангид дарагдсан дуудлага ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна.

 

Албан хаагчид дуудлагын дагуу ажиллаж хайгуул хийхэд уурхайн ам 90 градусын босоо малталттай, уурхайн гүн 60 метр байснаас 25 метрийн орчим газар цооногийн бэхэлгээ нурсан байсан.

 

Уурхайн нурсан бэхэлгээ, мод, шороог 25 метрийн гүнээс дээш олсоор татуулан дарагдсан таван уурхайчинтай холбоо тогтоон цооног руу гар станц болон аврах олсыг оруулж уурхайчдыг нэг, нэгээр нь дээш татан гаргах аврах ажиллагааг явуулсан.

 

Аврах үйл ажиллагаа 4 цаг 30 минут үргэлжилсэний эцэст дарагдсан таван уурхайчныг эсэн мэнд аварч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэлээ.

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян ослын газар дээр ирж аврах үйл ажиллагаатай танилцсан.

Ослын дуудлагаар нийт 24 албан хаагч 4 автомашин, бусад техник тоног төхөөрөмжтэйгээр ажиллав.

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Манай ОБ-ын аврагчид хир чадлаараа л сайн ажиллаж байна.Амжилт хүсье та нарт.Аврах хэрэгсэл,ахуй хангамж,нийгмийн асуудалд нь онцгой анхаардаг болов уу.
2016-06-09