ОХУ шинэ онгоцоо танилцууллаа
2016-06-09

“MC-21” онгоц

 

ОХУ шинэ нисэх онгоцоо өчигдөр танилцуулсан талаар "TASS" агентлаг мэдээллээ. 

 

Орон нутгийн нислэг үйлдэх уг шинэ онгоцыг “MC-21” хэмээн нэрийджээ. "МС-21" онгоцыг "Иркут" корпораци бүтээсэн байна.  "Ирэх оноос эхлэн уг онгоцыг олон тоогоор үйлдвэрлэж, үйлчилгээнд гаргах болно" хэмээн корпорацийн эзэн мэдэгджээ.  "МС-21" онгоцыг 160-211 суудалтай “MC-21-300” болон 130-165 хүний суудалтай “MC-21-200” гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэхээр болсон байна. 

 

Нисэх онгоцууд 6400 км зайд нислэг үйлдэх хүчин чадалтай. бусад нислэгийн компанийн үнэтэй харьцуулахад 15 хувиар хямд гэнэ. 

 

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Дмитрий Медведев оролцсон билээ. Тэрбээр "Бид өөрсдийн хүчээр онгоцоо үйлдвэрлэснээр олон давуу талыг эх орондоо бий болгоно. Ажлын байр нэмэгдэхээс гадна гадаадын байгууллагуудаас хараат бус болох давуу талтай" гэж хэлжээ. 

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин