43 орны Сангийн сайд нар чуулж байна

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын салбар хуралдаан болох Сангийн сайд нарын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн дор болж буй уулзалт энэ сарын 10-ныг дуустал Төрийн ордны Их танхимд боно.


Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 орны Сангийн сайд нар болон 220 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Япон, Эстони зэрэг гурван улсын Сангийн сайд нар, ОХУ, БНСУ, Индонез, Тайланд, Словек, Лаос зэрэг найман улсын Сангийн дэд сайд нар хүрэлцэн иржээ.

 

Уулзалтын үеэр “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд яриа, гишүүн орнуудын Сангийн сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.


Мөн Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж болох төсөв, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцох, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтууд хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдана.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
kastiin niigmees davharggui komunist niigem ruu kerri saidaa
2016-06-12
Зочин:
tailangaa
2016-06-12
alo:
Mongold hiij bui ur dungee gargah yostoishuu!!
2016-06-11