Хемсвортын нүүр рүү бөмбөг шиджээ
2016-06-09

“Өлсгөлөн тоглоом” цувралын од, жүжигчин Лиам Хемсворт  өчигдөр “Beau Ryan on The NRL Footy” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.


 
Тус шоуны хөтлөгч Бью жүжигчин залууг боулингийн газарт авчирчээ. Тэд гурван үеэр тоглож, ялагдсан нь оройн хоолонд даахаар тохиролцсон аж. Харин Блю боулингийн бөмбөгөөр жүжигчний нүүр рүү санамсаргүйгээр цохижээ.  Гэхдээ уг боулингийн бөмбөг хүүхдийн тоглоомон бөмбөг байсан учир жүжигчин хүнд гэмтэл аваагүй байна.


 
Хемсворт “Анх удаагаа бөмбөгөөр нүүр рүүгээ цохиулж үзлээ. Их өвдлөө шүү. Азаар жинхэнэ боулингийн бөмбөг биш байлаа. Жинхэнэ бөмбөг байсан би ч хамаргүй болох байлаа” гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин