Ч.Алтан-Өлзий: С.Баттулга биднийг доромжилсон
2016-06-10

 

Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ч.Алтан-Өлзийтэй уулзаж, ярилцлаа.

 

-Та “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг хийнэ гэж хоёр жилийн өмнө ярьж байсан. Залуучууд урьдчих шиг боллоо.

 

-Би энэ тухай их олон жил бодож явсан. Би 1966 онд Драмын театрт тайз засагчаар ажилд орсноос хойш 50 жил урлагт зүтгэжээ. Цаг хугацаа тун амархан юм. Энэ хугацаанд би 60-аад кино, 120 гаруй жүжигт тоглосон байх юм. Тэгээд би энэ 50 жилийнхээ ойд зориулж “Өнөр бүл” киноныхоо хоёрдугаар ангийг хийе гэсэн бодолтой олон жил зүтгэлээ. Гэвч орчин үед кино бүтээхэд хөрөнгө мөнгөний асуудал хүнд юм. Намайг ингэж явах хооронд залуучууд “Өнөр бүл өнөө цагт” гээд кино хийчихэж. Кино ч гэж дээ, мэдэхгүй.

 

-Та сэтгэл дундуур байгаа юмаа даа?

 

-Хүн уламжлал гэдэг зүйлээ байнга бодож байх ёстой. Уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй. Бид уламжлал гэдэг зүйл дэрээ дөрөөлж гарах ёстой болохоос биш гишгэж, нулимчихаад шинэ юм бүтээнэ гэж байхгүй. Дожоодорж, Жигжид, АЖ Долгорсүрэн, Бадамгарав, Цэнд-Аюуш зэрэг алтан үеийн сайхан уран бүтээлчдийн дэлгэцэнд мөнхөлсөн тэр бүтээл өнөөгийн энэ залууст нулимагдхаар болчихсон юм уу. Тийм болохоор залуус өнөөдөр шинэчлээд байгаа юм уу. Би үүний эсрэг байгаа учраас жинхэнэ бодитоор кино гэж ямар байдаг юм бэ, мэргэжлийн үүднээс хүн кинонд яаж хандаж, сэтгэл зүрхээ зориулдаг юм бэ гэдгийг л харуулмаар байна.

 

Би өөрийгөө худалдаж үзээгүй

 

 

-Найруулагч С.Баттулга хэлэхдээ хуучин зохиолоо дахин шинэчлэх хувьсал явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй гэж байсан?

 

-Үүнийг би доромжлол гэж ойлгож байгаа. Уран бүтээлд амьдралаа зориулсан бидэн шиг улсад энэ их хүндээр тусах юм билээ. Муухай юм байна. “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг хуучны сайхан киног дахиж хийх юм гэнэ лээ. Энэ кинонууд хальсанд мөнхөрсөн тэр чигтээ  байгаараараа байж яагаад болохгүй юм бэ. Тоглосон жүжигчид дүрээрээ яагаад мөнхөрч болдоггүй юм. Алтан үеийн уран бүтээлчдийн хийсэн кино яагаад өнөө үеийн залууст гологдох болсон юм. Ухамсар нь доройтсон залуус биднийг доромжлох болсон нь надад сэтгэлийн хүнд дарамт болж байна. Тийм учраас би тэр олон киног дахиж сэргээж, өнөө үед авчирч хийнэ гээд байгааг эсэргүүцмээр байгаа. Өнөө үе нь ямар сайхан болчихоод алтан үеэ доромжлоод байгаа юм бэ гэж л асуумаар байна.

 

-Баттулга найруулагч таныг энэ киноны хоёрдугаар ангийг хийх гэж байгааг мэдэлгүй киноны ажлыг эхлүүлсэн гэж байсан?

 

-Киногоо хийгээд 60 хувьтай явж байхдаа бидэнд хэлсэн. Би хувьдаа намайг доромжилж байна гэж ойлгосон. Киноны маань эзэн нь байхгүй юм даа. Хэрэв Д.Жигжид гуай байсан бол энэ залуучууд арай ч ингэж зөвшөөрөлгүй авч зориглохгүй л дээ. Эзэн нь байхгүй юманд дураараа гар дүрдэг л юм байна. Дожоодорж зохиолчын Эрдэмээ гэдэг хүү бий. Тэр хүүхэд надтай ирж уулзсан юм. Тэгсэн “Монгол кино нэгтгэл”-ээс хүмүүс ирээд аавын чинь зохиолоор кино хийх гэсэн юм гэж л дээ. Хүү зөвшөөрөөгүй гэсэн. Тэгсэн мөнгө өгье гэсэн байгаа юм. Сүүлдээ найруулагч С.Баттулга нь надруу утасдаад “Танд мөнгө өгье” гэсэн. Үүнийг нь сонсоод үнэхээр бөөлжис хүрэх шиг болсон. Би 50 жил урлагт зүтгэхдээ өөрийгөө худалдаж үзээгүй. Тэгэхэд тэр залуу намайг худалдаж авах гэж үзсэн. Ямар сонин ёс суртахууны доголдолтой зүйлийг өтөлсөн хойноо үзэв дээ гэж өөртөө гутарсан. Хамгийн муухай нь энэ.

 

-“Өнөр бүл өнөө цагт” киног та үзсэн үү? Яагаад  доромжилсон гэж үзэх болов?

 

-Намайг нээлтэн дээрээ урьсан. Би очоогүй. Анхнаасаа тэр киног хүлээн зөвшөөрөөгүй. Боловсрол суваг телевизээс нэг нэвтрүүлэг хийсэн юм. Би юу болох гэж байгааг нь мэдэхгүй очсон чинь киноныхоо тухай ярьсан. Тэр нэвтрүүлэгт нь би “Та нар ахмадуудыг доромжлоод байгаа юм уу. Ямар бөх зүрхтэй юм бэ” гэж хэлсэн юм.  Тэгсэн яг тэр хэлсэн үгийг телевизээр гаргахдаа хасчихсан байна билээ. Харин залуучууд ийм кино хийх гэж байгаа юм байна гэж ярьсан богинохон хэсгийг оруулсан байгаа юм. Тэгсэн хэр нь миний чин үнэн бодлыг маань хасаж өргөн олонд цацсан. Энэ л муухай.

 

 -Нэгэнт л “Өнөр бүл” киноны хоёрдугаар анги хийгдчихлээ. Та дахиад  хийх шаардлага байна уу? Сайхан кино утгаа алдлаа.

 

-“Өнөр бүл өнөө цагт” кино үзэгч  олонд таалагдаагүй бололтой юм. Би хийнэ гэж ярьж явсан болохоор хүмүүс намайг хийсэн гэж ойлгоод их шүүмжлэлтэй хандаж байна. Хөдөөнөөс хүртэл залгаад чи ямар балай юм хийгээ вэ гээд зэмлэнгүй хандаж, холбогдож хэлж байна. Тэр хүмүүст хэлэхэд энэ миний кино биш. Биднийг хийх гээд зүтгэж явах хооронд мөнгөтэй хүмүүс урьтаад хийчихэж. Би өөр зүйл хийж байгаа. Удахгүй та бүхэндээ тайлагнана гэж хэлмээр байна. Одоо би хөгшин хонины насгүй боллоо. Нэгэнт эхлүүлсэн юм чинь энэ бүтээлээ сүүлд   үр хүүхэд минь дурсахаар чанартай хийчихээд буцахсан гэж л хүсэж байна.

 

 Гармаа, Цэрмаагийн түүх үргэлжилнэ

 

 

-Ер нь та яагаад энэ киноны хоёрдугаар ангийг хийх гэж зорьсон юм бэ?

 

-УГЗ Х.Дамдин гуай манай киноны ерөнхий найруулагчаар ажиллана гээд хоёр жил надтай хамт явсан. Харамсалтай нь хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлчихлээ. Гэхдээ бид алтан үеийн уран бүтээлчдийнхээ дурсгалыг хүндлэх үүднээс хийх ёстой, хийх хийхдээ маш сайн, чанартай хийх хариуцлага бидэнд ноогдож байгаа. Би ахмадуудаа л их хүндэлсэн юм. УГЗ, Төрийн шагналт, Зууны манлай найруулагч Д.Жигжид, Төрийн шагналт, АЖ, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн байна. Энэ хүмүүс маань тэр киног үнэхээр сэтгэл зүрхнээсээ хийсэн учраас өнөө болтол 36 жил ард түмний сэтгэл зүрхэнд уяатай яваа. Тэгэхээр тэр хүмүүсийнхээ сэтгэлийн сайхан ноён нурууг үргэлжлүүлэх юмсан гэж хоёрдугаар ангийг бүтээе гэсэн юм. “Өнөр бүл”-ийнхээ жинхэнэ хоёрдугаар анги, Гармаа, Цэрмаагийн үргэлжлэлийг жинхэнэ утгаар нь амьдруулна.

 

-Таны кинонд 36 жилийн өмнөх үйл явдал үргэлжлэнэ гэсэн үг үү?

 

-Тиймээ. Гармаа 36 жилийн дараа хэрхэн аж төрж байгааг, хоёр ихэр хичнээн том залуус болсныг харуулах юм. Киноны зохиол, жүжигчин, хамтран ажиллах продакшн бүгд бэлэн. Одоо харин хөрөнгө санхүү нь байвал  найруулагч маань төлөвлөгөөгөө гаргаад л киноны ажил эхэлнэ дээ.

 

-Хоёр ихрийн дүрд ямар хүмүүс тоглох вэ?

 

-Бид ихэр хүмүүсийн дунд судалгаа хийж үзсэн. 36 орчим настай хоёр ихэр цагдаа байдаг юм байна. Тэр хоёрыг тоглуулах гэсэн чинь нөгөө хоёр маань надаас илүү кино мэддэг юм байх аа. Жаахан зөрчилдөөд. Тэгээд өөр ихрүүдийг тоглуулахаар болсон. Ихэр хүмүүс олон ч кинонд тоглоод өгөөч гэхээр чадахгүй байх аа гээд байх юм билээ.

 

-Гармаа, Цэрмаа яг өөрсдөө тоглох юм биз ээ?

 

-Тэгэлгүй яахав. Манай Чулуунцэцэг, Цэнд-Аюуш зэрэг 36 жилийн өмнө тоглож байсан жүжигчид өөрсдөө тоглоно. Эд минь нэг дүрээр ч болтугай амьддаа үг хэлээ, сэтгэл зүрхээ ард түмэндээ хэлэг л дээ. Гэхдээ би оройтсон. Уучлаарай үнэхээр оройтсон. Энэ бол миний буруу. Олон сайхан хүн энэ кинонд оролцон тоглох байсан. Тэд минь намайг хүлээж чадалгүй бурханы оронд одсон. Энэ миний буруу. Ард түмнээсээ би уучлал гуйх ёстой.  /уйлав.сур/.

 

Д.Зоригт сайд тусална гэсэн

 

 

-Сайхан кино хийхэд хөрөнгө шаардлагатай байна гэсэн. Хичнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ?

-Одоо надад 250-аад сая төгрөгийн хэрэг байна. Тэгээд надад энэхүү киног ард түмнийхээ дэмээр бүтээе гэсэн санаа төрж олон түмнээсээ тусламж хүсч байгаа юм.  Боломжоороо надад туслаач гэж гуйж байна. Өөрсдийнхөө хүчээр цуглуулсан 20 сая төгрөг бидэнд одоо байна. Нэмээд 230 сая төгрөгийн хэрэг байгаа юм. Бодоход их мөнгө боловч 200 мянган хүн мянга мянган төгрөг өгчихөд л энэ кино монголын ард түмний бүтээл болон мөнхөрч үлдэх юм. Би ард түмнийхээ сайхан сэтгэлд найдаж байгаа.

 

-250 сая гэдэг их мөнгө. Энэ мөнгийг юунд зарцуулах юм?

 

-Хамгийн их мөнгө орох зүйл бол техник. Киноны зураг авах камер, киногоо монтажлах, бүрэн болгох, угсрах зэрэг ажилд л мөнгөний 40 хувь явна. Тэгээд бас би жүжигчиддээ, Цэнд-Аюушдаа 5 сая төгрөг өгмөөр байна.

 

-Том компани сайн кинонд гар татдаггүй гэдэг. Уулзаж үзсэн үү?

 

-Одоо тэр компаниудад хандаж, уулзаж ярилцана. Сэтгэлийн дэм хэрэгтэй л байна. Өчигдөр хүртэл би Зам тээврийн сайд Д.Зоригт гэдэг хүнтэй телевизийн ярилцлагад орлоо. Тэр хүнд хүсэлтээ хэлсэн чинь туслана гэж байна билээ. Тэгэхээр би үнэхээр болно, бүтнэ гэдэгт итгэж сэтгэл дүүрэн байгаа. Болно болно болно. Болохгүй юм байхгүй гээд энэ шүлэг л надад нэг жаахан сэтгэлийн тэнхээ өгч байна даа. Болно оо болно.

 

-“Үхэж үл болно Чингис хаан” киног Эрдэнэбулган гуай ард түмний хандиваар хийсэн. Дараа нь муу кино хийлээ гэж нэлээдгүй шүүмжлүүлсэн.

 

-Тэр чинь миний амьдралын туршлага байхгүй юу. Тийм учраас би энэ киног хийхдээ шүүмж хэлэхээргүй чанартай хийх гээд л энэ олон жил хөөцөлдөөд яваад байна. Би хуучин юмыг давтаж байгаа биш цоо шинэ зүйл хийж байгаа учраас зоригтой байгаа. Эрдэнэбулган Чингис хааны тухай кино хийгээд ард түмэнд муулуулсан. Урд нь Чингисийн тухай хичнээн кино хийгдсэн билээ. Тэр бүгдтэй шүүлтэд орж, шүүмжлэл дагуулсан хэрэг. Харин “Өнөр бүл” киноны хоёрдугаар анги бол жишиж зүйрлэх адил бүтээл байхгүй. Одоо хийгдээд байгаа “Өнөр бүл өнөө цагт”-тай л шүүх байх. Тэрнээс “Өнөр бүлийн Гармаа” гэдэг миний энэ бүтээл бол ерөөсөө л ганц. Тэгэхээр би шүүмжлүүлнэ гэж сэтгэл зовохгүй байна.

 

-Ямартайч таны уран бүтээлд амжилт хүсье.

 

-Баярлалаа. Надад энэ киног дээд цэгт нь хүртэл хийх хүсэл эрмэлзлэл л байна. Миний тэнхээ хүрэх нь үү үгүй юу. Ямартай ч чи маргааш үхнэ шүү гэж өөртөө зорилго тавьж үүнийг би хийнэ.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Төрөө:
Хуучны сайхан амьдрал үгүйлсэн кинонуудын нэг ӨНӨР БҮЛ яах аргаггүй мөн л дөө. Хошин шигийн энэ киноноос болж доромжлуулсан жүжигчин талийгаач Алтан өлзий -д харамсах сэтгэл төрөөд байх юм
2020-05-19
төрөө:
Одоо энэ хүн байхгүй болчихлоо. Өнөр бүл 2 кино ч бас хийгдэхээ больчихлоо. Баттулга гэгч нөхрийн хийж байгаа энэ хошин шогийн кино шиг юмнаас болж талийгаач болсон Алтан өлзий жүжигчинд л харамсалтай. Хошин шогийнхон энэ хүнийг доромжилж2 нэр хүндийг гутаасан нь тэнэглэл болсон юм
2020-05-19
Үнэн:
Маш үнэн хэллээ.одоогийн кино утга агуулга жүжиглэлт муу.йхилч Дээгийгээс эхлээдмэргэжлийн бус жүжигчид тоглосон сонирхолгүй.өгөөж муу.хуучин цаг одоо ч бид үзэрэд юм бодогдуулдаг өгөөжтэй сөйн.олон үзэх тусам юм ойлгодог.одоо цагийнх нэг үзээд болоо.
2020-05-17
Araichdee:
Энэ утгагүй кино болжээ.залуу үе яаж энэ алтан үеийн туршлагад хүрэх вэдээ.амьд байгаа дээр нь киногоо хийчихгүй.арайчдээ.Бүтэн амьдралыг төгсгөл хүртэл хэрэг байхгүй.алтан үеэ бүү март.бид монгол киног алтан үе тоглосонг үзэх дуртай.уйддаггүй.сайн хийгдсэн.одоо нэг үзээд дахин үгүй.утга муу
2020-05-17
Төрөө:
Хуучны сайхан амьдрал үгүйлсэн кинонуудын нэг ӨНӨР БҮЛ яах аргаггүй мөн л дөө. Хошин шигийн энэ киноноос болж доромжлуулсан жүжигчин талийгаач Алтан өлзий -д харамсах сэтгэл төрөөд байх юм
зочин:
монгол хүнд байдаг сайхан чанар, өөрийн гэсэн зүйлийг бий болгож болноо доо, заримдаа ч өмнөөс нь ичмээр зүйл хийх юм даа
2016-06-14
зочин:
Хуучин цагийн киног гүйцэх кинонууд орчин үеийн кинонд сайхан зүйл огт алга, дандаа бусдыг дууриасан, өөрөөр сэтгэж болдоггүй юм уу.толгойгоо ажиллуулцгаа, нөхдүүдээ
2016-06-14
Үнэн:
Маш үнэн хэллээ.одоогийн кино утга агуулга жүжиглэлт муу.йхилч Дээгийгээс эхлээдмэргэжлийн бус жүжигчид тоглосон сонирхолгүй.өгөөж муу.хуучин цаг одоо ч бид үзэрэд юм бодогдуулдаг өгөөжтэй сөйн.олон үзэх тусам юм ойлгодог.одоо цагийнх нэг үзээд болоо.
zochin:
Handiviin dansaa neegeed zarlaarai.Chadah chineegeeree hiine shdee.Ih bish ch gesen .
2016-06-13
зочин:
Энэ тэнэглэсэн юм бичсэн залуус өөрсдөө чадаагүй ард түмэнд хүрэхгүй болхоор их муухай бичиж байна. Эд нар аав ээжгүй юмуу эсвэл өөрсдөө Гармаа шиг наслахгүй байхдоо
2016-06-13
Зочин:
Хандивын дансаа утсаа бичих хэрэгтэй. Гармаа шиг Гармаа, Цэрмаа шиг Цэрмаа байхгүй болхоор ард түмэн дэмжинээ.
2016-06-13
zochin:
Altan veiinh .n gej jinkhene jujigchid master.d odoog.n boriwnihoo baas.g archij chad.gvi zaluus ichej amidar. Odooni kino grj 1 vzeed l bolloo yu ch setgeld vldehgvi vnen dur bgvi. Urdnii kinonuud hed ch vzsen uidahgvi buur setgel zurkhend honogshin vlddeg gedg.g hun bolgon heleh bhdaa. Altan -Ulzii guai ene kinog hiisen bol arai uur vzeh harah sonirholtoi bh bsan gedeg yalt ch vgvi vnen shuu.. Zaluuchuud odoo er ni es surthuun hundlel.g surch medeh hetegtei shtee.
2016-06-11
Зочин:
UNEN TENEG KINO BOLGOTSON BNA LEESHDEEEE BOLILDOO ZALUUCHUUDAAAAA
2016-06-11
zochin:
Zaluuchuuddaa zevleed zevleheer ajillaad heden tegreg avaad suuj baikhgui dee, odoo ter hegshin jijigchdiig chin hen uzeh yum, tooh yum, kini chin bas tsag ueteigee yavdag yum, ter nasnaasaa olon harsan yumnuudaas chin ard tumen zalhsan bailgui dee, shineleh hihed yu buruudah yum, odoo dahin hiivel shatahiin nemer
2016-06-11
Зочин:
Залуучуудын хуулбарладаг болсон нь үнэн ш дээ. Хийсэн кино нь ч гэсэн солонгос америк киног дууриасан шинжтэй.өөрсдөө хөгжихийн оронд энэ өвгөн жүжигчнийг элдвээр муулаад яахав дээ. Наад хүн чинь ард түмний сэтгэлд хоногшсон дүр бүтээсэн хүн.өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй үе чинь их буугаар бууднаа гэж үг байдаг даа.
2016-06-11
Huush umnuh ue ruu nulimsan olgoi tolgoilson dura:
Uhamsartai uhaantai bai...ene ugiig Estoi uurt chin zoriulchihya.zaluuchuudaa zuvluud demjeed gechihjee odoonii zaluusiin tolgoi ni ajilh aha bolitson dandaa hunii um huulj hulgailj hooloo zalguulna tegeed neg ih zantai onch mergen ugsii tseejleed tolgoi bugsuu hayalaad yavdag.gevch ter Dund ni uursdiinh ni jinhkene humuujilgui uhmsrgui bolvsrlgui Sanaa ni havchuulagdaj yavdag..mungu ugch tuslaya gesen bna gechihjee.. munguur unelegdehgui ami amidral zaya tavilan gej bdgiin durak chin
2016-06-11
Зочин:
тэнэг юм уу
2016-06-11
ухамсартай ухаантай бай:
ИЙМ ТЭНЭГ ОТЛОХ МУУХАЙ ЮМАА,ЗАЛУУСАА ДЭМЖИХИЙН ОРОНД ТЭДНИЙГ УНУЙСГЭЭД БАЙХ МУУХАЙШТЭЙ,КИНОНЫХОО НЭЭЛТЭД УРЬСАН БАЙНА,МОНГО ОГЧ ТУСЛАЯ ГЭСЭН БАЙНА,ХАРИН ТА ТЭДГЭЭР ЗАЛУУСТ ЗОВЛООД ДЭМЖИХ БАЙСАН ЮМ.ТЭГЭХДЭЭ ИЙМ ТЭНЭГ ХУНЭЭР ЮУГААЧ ЗОВЛУУЛЭХ ВЭ.АРД ТУМЭН ЮУН 230 САЯ ТОГРОГ ЧАМД ХАНДИВЛАХ ВЭ ХОНОГИЙН ХООЛОО ЯАЯ ГЭЖ БАЙХАД,очиж очиж энэ мулгуу овгонд огох уу.
2016-06-11
ХЭХЭ:
ЧИ ЖИНХЭНЭ ЛАЛАР БАЙНА ДАА
2016-06-11
ХЭХЭ:
АЛТАН ҮЕ МҮЕ Ч ГЭХ ҮХСЭНЭЭ ИНГЭЖ ХУЦАЛДДАГ БАЙНАА НЭГ ХҮН КИНО ХИЙСЭН Л ЮМ БАЙГАА БИЗ ХУЦАЛГҮЙ КИНОГ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ҮХЭРНҮҮДЭЭ КИНОГ НЬ ОЙЛГОДОГ Ч ЮМ ШИГ МӨӨР Ч ӨГӨХ ЮМАА АХАХАХ
2016-06-11
Зочин:
Huts
2016-06-11
Зочин:
Novsh
2016-06-11
зочин:
хошин урлагийн гэсэн хошин шог амьдралтай далдгарууд алтан үeийн бүтээлээс санаа хулгайлах хэрэггүй шүү лаларуудаа
2016-06-11
ХЭХЭ:
ЧИ ЖИНХЭНЭ ЛАЛАР БАЙНА ДАА
zochin:
Ene odoo boliul taarna zaluu ue ee demjeed bj bhad l bolooshde
2016-06-10
зочин:
Алтан өлзий больдоо чи кино хийж чадахгүй. Чамд киноны ахны мэдлэг байхгүй. Ядахдаа драматург гэдэг үгийг ч ойлгохгүй шүү дээ. Боловсрол муутай ядуухан жүжигчин явсан шүүдээ. Түмний хишгийг дуугай л аваад сууж бай л даа. Юун кино хийх. Чи юу ч мэдэхгүй шүү дээ
2016-06-10
Зочин:
2-r angiig ni hiigeed ogt hereggui.yum negeeree l duusah saihan.bi chamd hairtai-2iig nileen aldartai zaluu hiij ih ch reklamdsan,estoi avah yumgui,sulbargar kin bolson bolson gej amtai bolgon shuugisan,ner hund ni ch navsa unasan.yamar kinog ahij hiih er ni demii.
2016-06-10
Zochin:
Mongo hooson hooson tolgoinuud yu ch gemeer yum heleh muu yg ch oldohgyi yum
2016-06-10
болимороооо.....:
Угаасаа 2-р анги л биш бол нэрийг нь ашиглаж өнөө цагт ч гэх шиг тэнэг юм хийх хэрэггүй ш дээ.Яаж ч бодсон энэ чинь хүний бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан гэсэн үг.Өөрсдөө сэтгээд шинэ уран бүтээл хийчихэж чадахгүй хүмүүсийн дуртай сэдэв үзэх дуртай киноны нэр дүрийг ашиглаж орлого олж байна ш дээ.Мөнгө олохын тулд юу ч хамаагүй хийх юм даа.Батаа энэ кинонд тоглохдоо бодох хэрэгтэй байсан юм.Совесть байх хэрэгтэй шүү Батаа.Ичих хэрэгтэй шүүү залуучууд.
2016-06-10
zochin:
battulga gej halzan duh bna uuriiguu lag nairuulagch geed bodson munguni uner absan muu ats saihan kinog hoshin shog bolgood haysan hairan saihan kino
2016-06-10
Кино бүтээгч нарт:
Алтан үеийнхэний кино, уран зохиол, дуу, жүжиг гээд бүх л уран бүтээл цаанаа л нэг гоё байдаг. Яг юундаа байна гээд бодоод үз дээ. Жишээ нь Өнөр бүл кинонд Гармаагийн дүрд Алтан-Өлзий тоглосон болохоор тэр кино гоё гэж үү. Бас ч тийм биш юм аа. Тэр үеийн кино нь маш олон хүний сэтгэл зүтгэл бас хяналт хариуцлага цензүр давж хийгддэг байсан учраас мөн ямар нэгэн үзэл суртал ухаан тэр киногоор дамжуулж ард түмэнд хүргэх гэсэн том бодлого ард нь байсан учраас гоё байдаг. Том бодлого жижиг бодлого, үнэнч шаргуу хөдөлмөр энэ бүгдийн үр дүн учраас кино нь зүгээр нэг цаг нөгцөөх зугаа гаргах зүйл бус ард түмэнд хичээл сургууль болдог байсан учраас хүмүүсийн сэтгэлд ингэтлээ үлджээ. Одоогийн кино, ганцхан кино ч биш бүх төрлийн уран бүтээл цаад талд нь агуулагдах үзэл суртал бодлого байхгүй зүгээр л хэлбэр хуулбар болсон учраас хүмүүст тэгтэл сайхан хүрэхгүй байна. Бод доо Солонгос сериал муухай гэсэн хэрнээ үзээд л байдаг. Америк киног байнга үздэг Орос кино гоё, Хятад кино бас л янзтай. Эд
2016-06-10
бат:
угаасаа нэг хийсэн олны сэтгэлд хоногшсон сайхан киног гутаагад хаячих юм
2016-06-10
Зочин:
yrd ve rvvge hylimah n ynjij yavdagaasaa yhaan myytai n shinj
2016-06-10
Зочин:
yrd ve rvvge hylimah n ynjij yavdagaasaa yhaan myytai n shinj
2016-06-10
Зочин:
Ганц энэ бишээ кино гэхэд хаашаа ч юмаа бүтээл гэх юм. Монголын сүүлиин үеиин кино маш муу юугии нь үзэх юм тиимээс со сериал үзэгчид үзүэж байна .тэгээд хошин шогиин нөхөд нэг л бишээ дүр сонголт муу мөнгөнии гарз үзэх ч үгүй
2016-06-10
Зочин:
Алтан үе алтан үе л гэх юм.Үнэхээрийн алтан үе юм бол дэмжээд хэлээд зөвлөөд явах бусуу.Хийх байсан юм бол аааааль дээр хийхгүй яасан юм.Залуучууд нь хийгээд ирхээр л гэнт л ухаан орсон мэт би л хийх байсан юм залуучууд өрсөөд хийчлээ л гэх юм.зарим нэгэн алтан үе гээд байгаа хүмүүс залуу үе ээ доош нь татхаа больчих хэрэгтэй.
2016-06-10
Зочин:
одоогий кино зохиол, жүжигчид элгийн юм байх юм аа, гэтэл хуучны кинонууд ямар сайхан ..., шинэчилж байна гэж сэглэхээ болимоор юм хэдэн хошин шогийн гарууд, банш Батаа матаа болио боль онигоотой юм
2016-06-10
oyun:
Анхнаасаа энэ киног хошин шогийнхон хийн гэж байхад миний хувьд сэтгэл дундуур байсан.Хүний хийсэн уран бүтээлийг давтан хийх шаардлага байхгүй баймаар хэрэв уран бүтээл хийх сонирхолтой бол шинийг санаачлах хэрэгтэй.Алтан өлзийгийн саналтай нэг байна танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье
2016-06-10
зочин:
Хошин урлагийнхан амархан кино хийдэг болжээ.Яаж амархан мөнгө олох бэ гэхээс арчаагаа алдаж баина. Банш батаа одоо болимоор юм даа өөрийгөө ХЭН гээд бодчихсон маанагтаад зүүдлээд нисээд байгаа ЛАЛАР бэ МУУ БООВОО
2016-06-10
Зочин:
Ene daldganasan hoshin urlagiin heden yumnii hiisen kino gej zugeer l marzganasan yum bolood baih yum. Hunii setgeld gyaltaih ch baihgui. Zugeer l hoshin jujigee taviad l baij bai l da.
2016-06-10
Зочин:
Би чамд хайртай-2 гэж нэг новшийн хөгийн юм хийснээс хойш л ингэж даврах болжээ
2016-06-10
иргэн:
тэнэг л зочин байна даа.цоо шинэ санаа цоо шинэ драм цоо шинэ мэдрэмж гарч байж урлаг болдог түүнээс хүний хийснээс санаа авсн эвлүүлэгийг хулгай гэдэг юм Алтан_Өлгий энэ киноны талаар дуугарах эрхтэй хүн
2016-06-10
ммм:
Remake, 2-р ангиуд аль аль нь хэзээ л нэх олигтой болдог байлаа даа
2016-06-10
Зочин:
Өнөр бүл киног хэдэн ч хүн хэдэн ч янзаар хийж болно. Алтан-Өлзий тэр кинонд тоглосон болохоос тэр киног өмчлөгч биш л дээ. Тэр ч тэглээ энэ ч ингэлээ гээд залуусаа боомилоод гоншигноод байхаар киног ингэж хийдэг юм гээд илүү л хийчихээч. юм хийгээд явж байгаа залууст тунирхаж хэл ам хийж байхаар ингэ тэг гээд зөвлөх ёстой бусуу ахмад хүний хувьд. Таны тухай нэвтрүүлэг хийгээд байшин хүртэл бариад л өгч байсан. тэр талаар та харин бараг үг дуугархгүй юм. тэр байшин чинь харин байдаг л байлгүй. Мөнгө төгрөггүй гэж хүнд ялархаад хэрэггүй ээ. Аппарат тоног төхөөрөмж өчнөөн саяаар авна гэж байхаар түрээсэлчихээч. зээлээр хэрэглүүлэх сайн санаатан ч олдоно. Ер нь кино хийхийн цаана давхар санаа яваад байгаа юм бишүү.
2016-06-10
иргэн:
тэнэг л зочин байна даа.цоо шинэ санаа цоо шинэ драм цоо шинэ мэдрэмж гарч байж урлаг болдог түүнээс хүний хийснээс санаа авсн эвлүүлэгийг хулгай гэдэг юм Алтан_Өлгий энэ киноны талаар дуугарах эрхтэй хүн
Зочин:
Мангар бацаанууд кино ч гэж дээ хошин шогийн гараа л байдаг биз дээ. Энэ тэнэгүүд өдрийн хоолны цагаар нэг газар хоол идэж байхдаа ярьсан онигоо ч юмуу нэг юм ярьж баахан инээж байгаад ерөөсөө энийг кино болгоё гээд л хөдөлдөг юм шиг байна лээ дээ. Тэрнээс үхсэн хатсаны кино зохиол. Алтан Өлзий ч гэсэн. Чиний жүжигчин гэж дээ 80 аад оны үед хамгийн муу жүжигчин байсан. Чадахуу. Жүжигчин хүн кино хийнэ гэж байхгүй. Эрдэнэбулган гуай юу боллоо.
2016-06-10
Зочин:
Алтан-Өлзий гуай та хандивын дансаа нэгээд энэ ярилдцлагынхаа доор тавиарай............
2016-06-10
Зочин:
Өнөр бүл-өнөө цагт гэнэ үү. Яасан ядмагхан нэр вэ. Монгол хэлний их үгийн сан хөмрөгөөс ганцхан киноны нэр өгөхдөө ийм л хуулбар хийж байгаа юм даа. Иш чааваас....
2016-06-10
зочин:
Алтан өлзий минь дээ чи яаж сайн кино хийх гээд байгаа юм бэ? Кино зохиол гэдэг юмыг мэдэхгүй. кино чинь нахийн мэрэгжлийн ажил. Ямар техник юү хэрэгтэйг ч мэдэхгүй байж кино хийнэ гэх юм даа. Чи Жигжид гуайн тийшээ яв суу бос гэх тушаалаар л тоглосон. Драмтург гэж том юм бий. Чи үүнийг огт мэдэхгүй. Драмтургыг амьдруулна гэдэг чиний ажил биш. Дамдин найруулагчын хувьд бол өөр байсан. тэгээд ч чиний зохиол муу шүү дээ. Кино урлаг тоглоом биш
2016-06-10
Зочин:
Энэ бацаанууд чинь аягүй бол Тунгалаг Тамир-ын дараагийн ангийг хийх нь л дээ. Хүний бүтээлийг үргэлжлүүлж байгаа нэртэй хулгайлахаа боль. Түүн шиг шившиг байхгүй...Өөрсдийнхөө хийснийгээ хар. Хэн ч үзэхгүй ээ. Цагийн гарз. Алтан-Өлзий гуай энэ киногоо хийгээрэй. Жүжигчид нь амьд сэрүүн байна. Танд амжилт хүсье. Бас дэмжинэ ээ.................
2016-06-10
Зочин:
Одоо хэдэн нусгай камераач бүрэн ажлуулж чадахгүй байж кино хийж байна л гэх юм, Зохиол Найруулга Зохиомж Зураг авалт Хөгжим Жүжиглэлт гээд авах юм байхгүй, Өөөрөө зохиолоо бичээд өөрөөрөө тоглоод болоо, Үйл явдал нь дандаа ижил, Нэг охинтой үерхээд түүндээ хаягдаад тэгээд баахан зодоо нүдээн цус, хамгийн сүүлд шоронд яяваад дуусаа, Ийм ядуу сэтгэлгээтэй, Яанадаа яана, түүнийг нь нэг л үзэж магад тэгээд мартагдана, Киноны нээлт энэ тэр бөөн сүр, 2 сарын дараа хэн ч мэдэхгүй, Ийм л новш хийж байна даа Нусан буунууд
2016-06-10
Зочин:
KHOSHIN SHOGIIN GESEN KHEDEN MANGARUUD CHADAL NI KHURDEG YUM BOL SHINE YUM UURSDUU SEDEJI KHIIGEECH , KHUNII KHIISEN YUM KHUULAAD L TENEGTDEG BAINA SHUU
2016-06-10
zochin:
Altan-Ulzii guai tand amjilt husie. Uldsen heden saihan humuusee Burhanii orond yavahaas umnu amjij saihan kino hiigeerei. Taniig demjij baina.
2016-06-10
Зочин:
er ni ingej hunii zohiol buteesen duriig eduugeechleh gesen teneg mayagaar hulgailj bolohgui syoliin huuliar horoitoi bolgoh yostoi suuldee zugeer l huulaad kino hiideg bolson bna Altanolzii geed gol duriin jujigchid amid bna shuu de sain temtseerei
2016-06-10
Зочин:
Алтан үе ч гэх шиг мөн үү?
2016-06-10
Зочин:
Novsh
Зочин:
Ийм зүйлд мөнгө үрж байхаар өөр зүйл хийж бүтээсэн нь дээр хайран мөнгө
2016-06-10
Зочин:
сүртэй ш дээ . ямар өнөр бүлийг өмчлөөд өгцөн биш.хөгшчүүл өөрсдөө тогловол одоо цагт хэн ч үзэхгүй ш дээ
2016-06-10
Зочин:
Huts
Зочин:
одоо цагт өөрийн оюун ухаанаар бодож сэтгэхийн оронд хүний хийсэн бүтээлийн 2 р ангийг хийх нь маш амар ажил болсон
2016-06-10
зочин:
Алтан өлзий минь дээ чи яаж сайн кино хийх гээд байгаа юм бэ? Кино зохиол гэдэг юмыг мэдэхгүй. кино чинь нахийн мэрэгжлийн ажил. Ямар техник юү хэрэгтэйг ч мэдэхгүй байж кино хийнэ гэх юм даа. Чи Жигжид гуайн тийшээ яв суу бос гэх тушаалаар л тоглосон. Драмтург гэж том юм бий. Чи үүнийг огт мэдэхгүй. Драмтургыг амьдруулна гэдэг чиний ажил биш. Дамдин найруулагчын хувьд бол өөр байсан. тэгээд ч чиний зохиол муу шүү дээ. Кино урлаг тоглоом биш