Дүрвэгсдийн лагерьт гал гарчээ
2016-06-10

Дюссельдорф хот дахь дүрвэгсдийн лагерь

 

Германы Дюссельдорф хотноо байрлах дүрвэгсдийн лагерьт гал гарсны улмаас 280 орчим дүрвэгч амьдрах газаргүй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж буй бөгөөд хүүхэд болон эмэгтэйчүүдийг аюулгүй газар байршуулсан байна. Харин эрчүүдийг цагдаагийнхан хянаж, тусгай газарт байршуулсан аж. Угаартсан 25 дүрвэгчийг эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийжээ.

 

Галын шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ уг гал дүрвэгсдээс болж гарсан хэмээн Дюссельдорф хотын Гал унтраах төвөөс мэдээлжээ.

 

Исламын шашинтнуудын хамгийн  том баяр болох Рамадан сар хэдхэн өдрийн дараа болох юм. Харин дүрвэгсэд уг баярыг тохиолдуулан мөргөл үйлдэж байхдаа гал алдсан хэмээн аврагчид таамаглаж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин