Хунтайж Филипп 95 нас хүрлээ
2016-06-10

Хатан хаан, хунтайж нар

 

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, хунтайж Филипп өнөөдөр 95 нас хүрч байна.

 

Букингемийн ордон хунтайжийн төрсөн өдөртэй холбогдуулан төв сайтдаа хатан хаан болон хунтайжийн өчигдөр авахуулсан гэрэл зургийн байршуулсан талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Ханхүү Харри твиттертээ “Британийн эцэг тандаа төрсөн өдрийн мэнд хүргье” хэмээн жиргэжээ.

 

Хунтайжийн төрсөн өдрийг тохиолдуулан Лондон хотноо цэргийн жагсаал зэрэг зохион байгуулагдах юм.

 

Филипп хатан хааны нэрэмжит явган цэргийн ангийн ерөнхий командлагчийн нэгдүгээр орлогчоор ажилладаг билээ.  Хатан хаан 1947 онд 19 настайдаа Шотландын гүн Филипптэй гэрлэсэн юм. Тэд 2012 онд очир эрдэнийн хуримаа хийсэн билээ.

 

1947 он

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
азтай хүмүүс шүү
2016-06-10