Роналдо дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчин боллоо
2016-06-10

 

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлжээ.  Сүүлийн 15 жилийн турш мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мейвезер зодог тайлснаар сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг Криштиано Роналдо тэргүүллээ. Хөлбөмбөгчдөөс өмнө нь Форбсоос гаргасан энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаагүй юм. Ер нь багийн спортын тамирчдаас ганцхан Майкл Жордан л энэ жагсаалтыг тэргүүлж байсан түүхтэй ажээ. 

 

 

Дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчид:

  1. Криштиано Роналдо (хөлбөмбөг) – 88 сая евро 
  2. Лионель Месси (хөлбөмбөг) – 81,4 сая
  3. Леброн Жеймс (сагсанбөмбөг) – 77,2 сая
  4. Рожер Федерер (теннис) – 67,8 сая 
  5. Кевин Дюрант (баскетбол) – 56,2 сая 
  6. Новак Жокович (теннис) – 55,8 сая
  7. Кэм Ньютон (америк хөлбөмбөгч) – 53,1 сая 
  8. Фил Микельсон (гольф) – 52,9 сая 
  9. Жордан Спит (гольф) – 52,8 сая
  10. Коби Брайант (сагсанбөмбөг) – 50 сая
Shuud.mn
Сонин хачин