Перу шинэ ерөнхийлөгчтэй боллоо
2016-06-10

Педро Пабло Кучинский

Перу улсад өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдсан талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

Санал хураалтаар тус улсыг эдийн засагч Педро Пабло Кучинский ялалт байгуулсан байна. Тэрбээр 50.12 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч К.Фухимори 49.88 хувийн санал авч, удаалжээ. 

 

Кучинский Ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авахын өмнө  50 мянган ширхэг саналын хуудсыг сонгуулийн шүүх байгууллагаар оруулж хянуулах гэнэ.

 

Фухимори твиттер хуудсаараа дамжуулан Кучинскийд баяр хүргэж, сонгуулийн дүнтэй санал нэгдэж буйгаа мэдэгдсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэдэн жилийн өмнө Алберто Фужимори гэж Япон ерөнхийлэгчтэй байв . Одоо Польш ерөнхийлэгчтэй болж байгаа юм биз дээ.
2016-06-11
Зочин:
Ядаж нэрийг нь зөв бичээч. Фужимори гэдэг эмэгтэй. Японы 3 дахь үеийн эрлийз. Угаасаа 2 л хүн өрсөлдсөн юм. Удаалаад байх даа ч яахав
2016-06-10