М.Батмөнх Азийн АШТ-ээс дөрвөн хүрэл медаль хүртлээ
2016-6-10

 

Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн Удайпур хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж зургаан тамирчин өрсөлдөж байна.Өчигдөр эрэгтэйчүүдийн 59 кг-д хүч үзсэн М.Батмөнх дөрвөн төрөлд хүрэл медаль хүртэв. Тэрээр хэвтээ болон шахалт, таталт, нийлбэрээр хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр гуравдугаар байрт оржээ.


Энэ сарын 12-нд өндөрлөх тус тэмцээний үлдсэн өдрүүдэд опен ангиллын 83 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Гансүх, 96 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт М.Батбаяр, 105 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Ш.Батзул, мастер ангиллын 120 кг-д Азийн аварга Ц.Үүрцайх, +120 кг-д Д.Отгонбаяр нар хүч үзнэ.

Shuud.mn
Сонин хачин