Индонезид халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ
2016-06-10

Индонезийн Сурабаяд хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гурван этгээдийг цагдаагийнхан баривчилсан талаар “www.rappler.com” мэдээллээ.

 

“Баригдсан этгээдүүд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн нөлөөнд автаж, зэвсэгт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан” хэмээн Сурабаяд хотын Цагдаагийн газраас мэдээлсэн байжээ. Тэд Рамадан сарын үеэр хотын төвд тэсрэх бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан гэнэ.

 

Цагдаагийнхан тэдний нуугдаж байсан газраас гар аргаас бэлдсэн тэсрэх бөмбөг болон хэд хэдэн галт зэвсгийг олж, хураан авчээ.

 

Нийслэл Жакарта хотноо өнгөрөгч нэгдүгээр сард тус бүлэглэлийн дэмжигчид зэвсэгт халдлага үйлдэж, дөрвөн хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин