Улаанбаатар
Иракт халдлага гарч, 28 хүн амиа алджээ
2016-6-10

 

Иракийн нийслэл Багдад хотноо өчигдөр 9.00 цагт цуврал халдлага болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 28 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн байна.  Тэсрэх бөмбөг суурилуулсан амиа золиослогч этгээд хотын төвд өөрийгөө егүүтгэсэн бол Багдад хотын захад мөн тэсрэх бөмбөг дэлбэрсэн аж.

 

Уг халдлагаас хагас цагийн дараа хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Багдад хотын халдлагыг захиалсан болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Амиа алдагсдын дунд таван цэргийн алба хаагч байгаа гэнэ.

 

Багдадын халдлагаас хоёр цагийн дараа мөн хэт даврагч Тажи хотын шалган нэвтрүүлэх төв дээр халдлага үйлдэж, 13 хүн гэмтжээ 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин