Хүүхдийн мөнгийг зогсоохгүй олгоно
2016-06-11

Хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг амьдралын боломж тааруу хэсэгт олгох шийдвэр ихээхэн шүүмжлэл дагуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хүүхдийн мөнгийг  хавтгайрсан халамж гэсэн шүүмжлэл гардаг. Үүний эсрэг арга хэмжээ авч Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэхэд улстөржүүлээд байна. Өнгөрсөн саруудад хүүхдийн мөнгийг сар бүр тавьж байсан. Хүүхдийн мөнгө олгогдоогүйн улмаас үүссэн асуудал байхгүй. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бүх айл өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгож байгаа. Хүүхдийн судалгаа бүртгэлийн тухайд бүртгэлгүй хүүхэд одоо байхгүй” гэж байв.

Улмаар хүүхэд бүрт үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргасан юм. Энэхүү ажлыг анх Ардчилсан нам санаачилж улмаар нэг сая 300 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож байна. Тэгвэл энэхүү мөнгийг цаашид ч үргэлжлүүлэн олгох гэнэ. Хүүхдийн мөнгийг тогтмол олгохын тулд ирэх дөрвөн жилд ч эрх зүйн зохицуулалтыг хадгалахаар болжээ.

Хүүхэд бүр орлоготойгоос гадна хөгжих боломжоор хангагдах ёстой гэж Ардчилсан намынхан үзэж байна. Тиймдээ ч бүх аймагт, дүүрэгт “Хүүхэд залуучууд, гэр бүлийн хөгжлийн ордон” байгуулахаар болжээ. Учир нь нийт хүн амын 30 орчим хувийг 0-16 насны хүүхэд эзэлж байгаа юм байна. Тиймээс хүүхдүүд хичээлийн бус цагаар хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга хэмжээ явуулах төв байхгүйн улмаас  гар утас, компьютерийн тоглоомонд донтох, буруу зүйлд уруу татагдах олон сөрөг үзэгдэл гарч байна гэж үзэж байгаа аж. Иймд хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх дугуйлан секц хичээллүүлэх, өсвөрийн болон ахлах насны хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон, тэднийг дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болжээ. Энэ нь хүүхдүүдийг амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэгдэх юм байна. Хөгжүүлэх төвд хамрагдсанаар хүүхдийн өөрийн гэсэн зорилготой, эрүүл амьдрах зөв дадал, эерэг харилцаа, эдийн засгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж монгол зан заншил, уламжлал, түүх соёлоороо бахархдаг иргэн болж төлөвших хандлага бий болно гэж үзжээ. Мөн өрх суманд үзүүлэх 0-5 насны хүүхдийн тусламж үйлчилгээг чанаржуулах, хүртээмжийг сайжруулах, хөхөөр хооллолтыг дэмжих “ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ХҮҮХЭД” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна.

Б.Саран 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АНам МАНын санаачилсан ажлуудыг л үргэлжлүүлэх юм.. Ингэж мөнгө тарааж байснаа цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхүдүүдэд цэцэрлэг барьж, эмнэлэг нь хүрэлцэхгүй байгаа өвчтөнгүүдэд нь эмнэлэг бариад өгчихвөл илүү тустай шүү дээ.. Бондын мөнгийг дэмий үрж ашиглаж завшиж ханаагүй юу?

Яг үнэндээ:
ЯГ ҮНЭНДЭЭ МАН-ЫН САНААЧЛААН ГАРГАСАН АЖЛЫГ АН ҮРГЭЖЛҮҮЛЭН ХИЙСЭНШДЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШД МУУСАЙН ЮМНУУД АРД ТҮМЭН ТАРТАГТАА ТУЛЦАН БАЙНАШД ТАРТАГТАА ТУЛСАНЧ ТАТАХ ТАМХИТАЙГАА Л БАЙНА ГЭДЭГ БАЙТАЛ ОДОО ТАМХИ БАЙТУГАЙ Т ҮСЭГЧ АЛГА ПСДА ГЭЖ