Засгийн газар хуралдана

img

Засгийн газрын хуралдааныг маргааш 13.00 цагт товложээ. Уг хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай юм. Эл асуудлыг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцүүлэх аж.

 

Тавантолгой цахилгаан станц баригдаж ашиглалтад орсноор Оюутолгой, Тавантолгой зэрэг газруудыг эрчим хүчээр хангаад зогсохгүй, гадагшаа урсаж байгаа их валютын урсгалыг хаах бололцоо бүрдэнэ гэж үздэг. Энэ агуулгаараа Тавантолгой цахилгаан станц төсөл нь ач холбогдол өндөртэй төсөл юм. Мөн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах эрх олгох тухай асуудлыг хэлэлцүүлэх юм байна. Монгол Улс зэсийн баяжмал хайлуулах цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор Оюутолгойн зэсийг алтнаас нь ялгаж, авах бололцоо бүрдэнэ гэж үздэг. Тус үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулах нь эдийн засгийн агуулгаараа ч мөн, газар зүйн байршлынхаа хувьд ч оновчтой гэсэн судалгаа гарсан тухай өмнө нь Аж үйлдвэрийн сайд тодотгож байсан билээ. Одоо харин хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажил эхлэх болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ner:
shudrga songuuli hiigechee zasgiin gazar mahn namiig haaj booj bn ta nar odoo boliochee
2016-06-12