Халдлагаар 12 хүн амиа алджээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 21.00 цагийн орчимд Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоо цуврал халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр 12 хүн амиа алдаж, 58 хүн гэмтсэн байна.
Хэт даврагчид шийт шашинтнуудын амьдардаг дүүргийн дэргэд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн аж. Уг халдлагаар долоон хүн амиа алдсан байна. Харин удаах халдлагыг амиа золиослогч этгээд үйлджээ. Амиа золиослогч өөрийгөө егүүтгэхээсээ өмнө “Сири биднийх” хэмээн хэлсэн аж.
Халдлагаас хоёр цагийн дараа хэт даврагчид твиттер хуудсаараа Дамаскийн халдлагыг захиалсан болохоо мэдэгдсэн байна. Тэд удахгүй Ерөнхийлөгч Башар аль Ассадын ордонг дэлбэлэхээ мөн сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ