Хоёр хүний амь аварчээ

Налайх дүүргийн VI дугаар хороо Тэрэлжийн голд машин усанд сууж, хоёр хүн усанд осолдох нөхцөл байдал үүссэн тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын дэслэгч Б.Өлзийсайханаар ахлуулсан зургаан албан хаагч ослын газар очиж, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, хоёр хүнийг аварчээ.
Тухайн үед хоёр хүн нь машины кузов дээр гарсан, голын ус Nissan X-trail маркын автомашины копудыг давсан, эрэг рүү гарах боломжгүй нөхцөл байдалтай байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ