Евро-2016: Турк 0:1 Хорват
2016-06-13

 

Евро-2016 тэмцээий D хэсэгт учраа таарсан Хорват-Туркийн багуудын тоглолт Парис хотод Парк Де-Пренс цэнгэлдэхэд явагдаж 1:0-ийн харьцаатай Хорватийн багийн ялалтаар өндөрлөлөө.

 

Тус тоглолтын баатраар Реал Мадрид болон Хорватын шигшээ багийн гол тархи болсон "найруулагч" Лука Модричийн 22 метрийн зайнаас цохьсон хүчтэй бөмбөг багтаа ялалтыг авчирлаа. Хорватчууд түүхэндээ ЕАШТ-ий нээлтийн тоглолтонд 5 тоглохдоо 4 ялж рекорд тогтоосон бол Туркийн шигшээ баг эсрэгээрээ Евро тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтонд 4 тоглохдоо бүгдэд нь хожигдсон хар түүхээ үргэлжлүүллээ.


Хорватын шигшээ сүүлийн 8 тоглолтондоо 7 ялснаас 6 клийн шийт хийж 22 гоолыг оруулан ердөө 2 гоол алдаад байна.

 

 

Турк 0:1 Хорват (0:1)

 

Гоол: Модрич (41′)

 

Турк: Бабакан, Балта, Чалханоглу, Гёнюл, Инан, Тосун (Эмре Мор 69′), Туран(Бурак Илмаз 65′), Озьякуп (Волкан Сен 46′), Топал, Туфан, Эркин

 

Хорват: Субасеч, Стринич, Пересич (Крамарич 87′), Корлука, Ракитич (Пьяца 90′), Модрич, Срна (б.ах), Брозович, Манзукич (Шильденфельд 90′), Баделж, Вида

 

Шар хуудас: Тосун (31′), Балта (48′), Волкан Сен (90′) – Стринич (80′)

Shuud.mn
Сонин хачин