Төрөлт буурч, эндэгдэл ихэсчээ
2016-06-13

Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас Монгол Улсын нийгэм эдийн, засгийн энэ оны эхний 5 сарын байдлыг танилцууллаа. Тус хэвлэлийн хуралд Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг, Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг нар оролцов.

 

Энэ оны эхний 5 сард улсын хэмжээнд нийт 32 мянга 64 эх амаржижээ. Улмаар төрсөн хүүхдийн тоо 32 мянга 216 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1277 буюу 3.8 хувиар буурсан байна. Мөн амаржсан эхийн тоо 1277 буюу 3.7 хувиар буурчээ. Харин нялхсын эндэгдэл 698 болж, өмнөх оны мөн үеийнхээс 161 хүүхэд буюу 30.0 хувиар, 1-5 хүртэлх насандаа 814 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 196 хүүхэд буюу 31.7 хувиар өсчээ.

 

Түүнчлэн Хадлварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний 5 сард 45 мянга 145 болж, өмнөх оны мөн үеийнхээс 24 мянга 683 хүн буюу 2.2 дахин нэмэгджээ. Өвчлөгчидийн тоо нэмэгдэхэд улаан бурхнаар өвчлөгч 22 мянга 698 буюу 5.9 дахин, гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2431 буюу 5.2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин  вирүст хепатитаар өвчлөгч 150 буюу 38.1 хувиар, мөөгөнцрөөр өвчлөгчид 296 буюу 32.5 хувиар,  тэмбүүгээр өвчлөгчид 729 буюу 21.1 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 381 буюу 17.0 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 68 буюу 3.3 хувиар буурчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүүхэд гаргах гэж байгаа юм бол эмэгтэйчүүд биеэ сайн бэлдэх хэрэгтэй. Дэндүү хөнгөн нимгэн хувцаслана, ядаж жилдээ 1 тогтмол эмнэлэгт үзүүлж баймаар юм. Хамаг бурууг эмч, эмнэлэгт тохож болохгүй байхаа. Эрүүл хүүхэд гаргамаар бол эрүүл ээж хэрэгтэй биз дээ.
2016-06-14
Зочин:
хэн хүүхэд алаад байна? эмч нар уу эцэг эхүү
2016-06-13