Шинэ орон сууцны үнэ өсчээ
2016-6-13

 

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 05-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар өнгөрсөн 5-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.06 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 5-р сарын үр дүнтэй харьцуулахад 11.4 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 16.5 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.1 хувиар өссөнийг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 2.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.1 хувиар буурчээ.

 

Хуучин орон сууцны үнийн индекс -5.3 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.5 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 3.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

3.4%

16.5%

-5.3%

Өмнөх сартай харьцуулахад

-0.06%

1.1%

-1.5%

Оны эхэнтэй харьцуулахад

-1.9%

-2.2%

-3.9%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-11.4%

-8.1%

-13.1%

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5006 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
худалдаж аваагүй өчнөөн байр байхад яаж үнэ өсөх юм бэ? харин ч улам үнэ унана. барилгынхан аргаа ядсан мэдээ ингэж хийхийн оронд үнээ улам хямдруулаад хурдан борлуулаач. тэгвэл мөнгөний эргэлт чинь сайжирч үр дүнд хүрнэ гэдийг мэдэхгүй ийм зүйл бичиж байх ч гэж дээ?
2016-06-13
irgen:
haanaxiin bair usuu ve bitgii hudlaa huts.usuh ni bvv hel hen ch avah chadalgyitul tul chi urunduu m2 ni 500 000-r hudaldaj 1 nugalval ih yum.chadaltai 1 ni bygd bairandaa orood duussan.ingej baital gazar hudluud bygd nurna shyy.
2016-06-13