Ослын улмаас дөрвөн хүн нас баржээ

Урин дулаан цаг, оюутан сурагчдын хичээл сургууль амарч хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийн замд осол гарах нь ихэсчээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр орон нутгийн замд гарсан ослын улмаас 4 хүний амь нас хохирч, 3 хүн хүнд гэмтсэн байна.
Дархан Уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндий гэх газар H.Sonata маркийн О жолоочтой авто машин онхолдож зорчигч 16 настай эмэгтэй Б –ийн амь нас хохирч , 3 хүн гэмтсэн бол Төв аймгийн Баянхангай сумын Атар-13 гэх газар H.Sonata маркийн авто машины жолооч Г нь Northbenz маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Г –ийн амь нас хохирсон байна.
Тиймээс орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч та цаг агаарын байдал, замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг зөв тохируулан аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ