Улсын төсөв 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
2016-6-13

 

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 5 сард 2085.1 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2962.1 тэрбум төррөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 877.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

 

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 9.1 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурчээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2962.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 516.6 тэрбум төгрөг буюу 21.1 хувар, урсгал зардал 363.0 тэрбум төгрөг буюу 44.9 хувь, урсгал шилжүүлэг 100.5 тэрбум төгрөг буюу 11.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 5 сард 690.4 тэрбум төгрөг, зарлага нь 672.8 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс орлого 151.4 тэрбум төгрөг буюу 28.1 хувь, зарлага 41.3 тэрбум төгрөг буюу 6.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

 

Мөн хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сарынхаас 0.1 хувь, өмнөх оны эцсийнхээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 хувиар өсчээ. Үнэ өсөхөд 1.3 нэгж нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс, 0.5 нэгж нь хувцас, бс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

 

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 11.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 197.6 тэрбум төгрөг буюу 1.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 744.4  тэрбум төгрөг буюу 6.1 хувиар буурчээ.

 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны тавдугаар сарын эцэст 888.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 22.7 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 288.0 тэрбум төгрөг буюу 47.9 хувиар өсчээ.

 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл тавдугаар сарын эцэст 1065.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 8.7 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 326.1 тэрбум төгрөгөөр буюу 44.1 хувиар өссөн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Unen ug:
Archaagaa aldaa baigaa ni enedee Macro ediin zasgiin edgeer undsen uzuuleltiig l anhaarah estoi uls ornii ediin zasgiin dur torhiig edgeer tool ilerhiilene tuunees hunii nudend haragdadgaar ni baahan zam bariad ereenii baraag l Mongold shah aas tsaasgui
2016-06-13