Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв ийм байна
2016-06-13

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

 

 

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 60,0 тэрбум төгрөг бүхий Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хаймин, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, БНХАУ-ын Худалдааны яам олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дарга Сун Вэйрэн нар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. 


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв нь 250 ортой амбулаторийн нөхөн сэргээх төв, хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт сэргээн засах эмчилгээнд хамруулах, тэдэнд зориулсан энгийн ортопедийн туслах хэрэгсэл хийж өгөх, эцэг эхчүүд, гэр бүлийхэнд зориулсан сургалтыг зохион байгуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. 


Мөн сэргээн засах чиглэлийн эмч, мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан, багш нарт зориулсан сургалт, судалгаа, шинжилгээний ажлууд хийгдэх цогцолбар төв байх юм. нь, нөхөн сэргээх газар, захиргааны газар, нөхөн сэргээх сургалт, хэвтүүлэн эмчлэх тасаг, ложистик үйлчилгээ зэрэг төхөөрөмжүүдтэй цогцолбор төв байх юм. 


Тус төвийн барилгын ажлыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 7 сарын 31 өдрөөс өмнө эхлүүлж, 2,5 жилийн хугацааанд дуусган ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Барилгын нийт талбайн хэмжээ ойролцоогоор 14,990 квадрат метр байна.

Shuud.mn
Сонин хачин