Улаанбаатар
Авто худалдааны цогцолборт АТҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ
2016-6-13

 

“Авто Худалдааны Цогцолбор”-т Авто Тээврийн Үндэсний Төвийн нэг цэгийн үйлчилгээ байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нийт 360 ам метр талбайтай, 26 ажилтантай, 18 үйлчилгээний цонх бүхий тус төвд тав тухтай үйлчилгээний байрыг ашиглалтад оруулж, Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэн өглөө. Авто Тээврийн Үндэсний Төвийн энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь 18 цонхоор бүртгэл мэдээлэл, татвар, даатгал, нотариатын үйлчилгээг үзүүлэхээс гадна, импортоор орж ирсэн авто тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, авто тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээ олгох, авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх,  авто тээврийн хэрэгслийн улсын дугаар гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих, авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах, явуулын дугаар олгох зэрэг автомашины бичиг баримттай  холбоотой бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Bolor:
Neg ikh tomoroodol khuunu tuuna geed baisan yasan ekhleed ACA deer baigaa mashinaa khuu daraadana da khureetei yri
2016-06-14