Монгол төрд хариуцлага хүлээх чадвартай элч хэрэгтэй байна
2016-06-14

Монгол орон даяар сонгуулиар "амьсгалсан" өдөр хоногууд эхэллээ. Сонгуулийн сурталчилгаа 18 хоногийн турш үргэлжилж, энэ сарын 29-ны өдөр монголчууд ээлжит сонголтоо хийнэ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогч олонд хандан үг хэлжээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


 

Эрхэм хүндэт ард иргэдээ!

Хүндэт сонгогчид оо!

 

Манай ард иргэд, сонгогчид төрд төлөөллөө сонгох хариуцлагатай цаг мөч ойртон ирлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн бэлтгэл жигдэрч, нэр дэвшигчид тодорлоо. 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс энэ сонгуульд оролцох нэр дэвшигчдийн сунгаа албан ёсоор эхэллээ.

 

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Улсын Их Хуралд болон нийслэл, аймгийн иргэдийн хуралд зөвхөн нэр дэвшигчийг сонгоход оршиж байгаа юм. Таны сонголт ирэх дөрвөн жилд Монгол Улс бүхэлдээ мөн аймаг нийслэл бүртээ ямар бодлого, ямар үнэт зүйлийг баримталж ажиллахад шийдвэрлэх нөлөөтэй байх болно. Таны бүрэн эрх олгосон хүн л тэнд ажиллана. Таныг төлөөлж чухал чухал шийдвэр гаргахад оролцоно. Энэ сонгуулиар бүрэн эрх нь эхлэх УИХ, ИТХ-ын бүрэлдэхүүнд юу ус агаар шиг дутагдаж байгааг сонгогч Та сайн мэднээ.

 

Монголын төрд хуулийг дээдэлдэг, өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай элч төлөөлөгч нэн хэрэгтэй болсныг Та сайн харж байгаа. Ард түмний нийтлэг эрх ашигт, яг Таны хүсэн хүлээж байгаа тэр үнэт эрх ашигт үйлчлэх тийм гишүүн бас тийм төлөөлөгчийг Та олж сонгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

 

Иргэд сонголтоо үргэлж итгэж хийдэг. Харин Таны сонгосон хүмүүсээс Таны итгэлийг эвдсэн бол Та хариуцлага тооцох эрхтэй. Тэр алтан цаг мөч, тэр ховор боломж одоо л Таны мэдэлд орж ирж байна. Би өмнө нь иргэдийг өөртөө илүү боломж, илүү оролцоо, харин төрөөс илүү хариуцлага, илүү ёс зүй шаардаарай гэж хэлж байсан. Одоо ч энэ үгээ давтаж байна.

 

Сонгогч Таны сонголтоо хийх хугацаа өдөр өдрөөр ойртож байна. Сонгуулийн хугацаа ч урт биш. Та энэ 6 дугаар сарын 29-ний өдөр саналаа өгнө. Иймээс сонгуулийн бүх үед сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Нэр дэвшигч бүр хуулиа чанд мөрдөж, өөрсдийн нэр төр, хүний ёс журмыг эрхэмлэж шударга өрсөлдөөрэй. Эвийг хичээж, бүтээлч үйлс, бодлого зорилгоо урьтал болгоорой.

 

Монгол Улс зөвхөн сонгуулиар амьдардаг улс биш. Гэхдээ ирэх жилүүдийн улс орны ажил амьдралд энэ удаагийн сонгууль маш чухал үүрэгтэй. Сонгуулийн маргаашаас эхлээд л нүүр тулах олон асуудал шийдлээ хүлээж байна. Монгол Улс, Монгол төрийн ажил амьдрал тасралтгүй үргэлжлээд л явна. Өнөө цагт тулгамдаж байгаа хүндрэлийг өнөө үеийнхэн үүрээд, шийдээд л явах ёстой. Ачааны хүндийг халшрахгүй үүрэх тийм хүмүүсийг манай сонгогчид олж сонгоно гэдэгт би итгэж байна.

 

Монгол түмний ажил үйлс, буян заяа үргэлж өөдрөг байг ээ.

Иргэд, сонгогч Та бүхний сонголт мэргэн байг ээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
chi yagaad odoo boltol hariuzlagaa hyleehgui baina ve ?????
2019-09-12
нийтлэлч:
Логик нь буруу байх шиг байна ерѳнхийлѳгч ѳѳ! Тѳрд хариуцлага хүлээх чадвартай элч хүлээх нь ѳнѳѳдрийн зорилт биш, 100 жилийн дараа магадгүй ээ! Нийгмийн ухамсар яагаачгүй байна. Харин ТѲР нь гишүүддээ, албатнууддаа хариуцлага хүлээлгэж чаддаг тогтолцоог бий болгох хэрэгтэй гэвэл хүмүүс илүү ойлгох байхаа. Жишээ нь УИХ гишүүд бол тѳрийн албан хаагчид, тэгвэл ТѲР яагаад тэднээс тѳрийн албан тушаалтны шалгалт авдаггүй юм бэ, эсвэл тийм шалгалт ѳгѳѳгүй хүн нэр дэвших эрхгүй гэдэг ч юмуу. Монгол тѳрийн босго алаг даага үсрээд орчихоор намхан байна даа ерѳнхийлѳгч гуай!
2016-06-15
өөрөө хошгирогч:
ард түмнийг хошгируулж байгаа л гэж бодож байгаа байх, Үгүй л дээ, Өөрөө л хошгироод байгаа шүү дээ цээжний пангаар, аманд орсоноо ярьж байдаг. Хэлж байгаа нь амьдрал дээр хэрэгжиж байгаа юм байхгүй.
2016-06-14
Зочин:
ELBEGDORJOO OORT CHIN HARIUTSLAGA TOOTSMOOR BHIIN. TA BH HUGATSAANDAA EUCH HIIGEEGVI ARD IRGED ULS EH ORNIIG HOSHIGRUULSAAR ELGEER NI BOSCH CHADAHGVI BOLTOL NI HEVTUULSEN ODOO UUNIIHAA TOLOO EU GEJ HARIULAH VE. ICHIHGVI ZEEL AVCH BGAAGAA MEDEJ BAIJ EDIIN ZASAG OSSON GEJ HEEV NEG YARIAD YAVAH GEJ DE OMNOOS CHIN BOGS ULAIH EUM.
2016-06-14
Эх оронч:
УИХ-д одоо нэр дэвшиж яваа эрхмүүдийг харахад хариуцлагатай байх хүн бараг 50 хувь нь алга шив дээ. Эд нараас яаж сонголт хийх вэ. Нэгийг нь сонгох л байх даа. Тийм учир ард иргэд маань зөв сонголтоо хийгээрэй. Энэ сонголтоос улс эх орны маань тусгаар тогтнол, ард иргэдийн амьдрал цаашид улам элгээрээ хэвтэх үү үгүй юу гэдэгт оршиж байгаа юм.
2016-06-14
Зочин:
bayartsogt ni devsheed yavj bna, ene hun namdaa ch, uls eh orondoo ch ner nuurgui bolson bna
2016-06-14
Зочин:
Да пошёл ты со свиом дураком президентом
2016-06-14
erlegchinbn:
Xariutslag xvleej chaddag xvn bxgui blj.erunxilugch uuruu vlger jishee bolj xariutslga xvleej exeleeMYYH-ees xuuli bus sanxvvjilt avsan.32 terbumiin tatvarig tuluugui bxd usa-n irgend urshuul vzvvlj orguulsan.noyon uulig uxuulaxgui gj ard irgedee zaillan xuursan.xuuli xuchni bglgiig xuviin erx ashigta ashigldag.offshort danstai xulgaichudig ner devshuulxgui gj amlsandaa xvrj chadaaguin Mongolin erunxilugch ymar archagui xudalch gedegee daxin notolson..gx mt duusaxgu yum bnaoo...chamd xelex 1 vg bn.chi bitgii xucaa.zgr zail
2016-06-14
зочин:
Манай ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд их зөв ойлголттой болоод байгаа. Хамтран зүтгэгчид нь яаж төрийг гутааж байгааг хэлсэн. Төрд хөриуцлагаа хүлээж чаддаг ухамсартай хүнээ сонгохыг уриалсан нь сайхан байна. Баярцогт, Женко мэтийн хүмүүсийг хариуцлагаа хүлээх ёс суртахуунгүй гэж хэлж байгаа бололтой. Дахиад 4 жил суувал ч төрийг овоо цэвэрлэж мэдэх юм шүү. Амжилт хүсье Ерөнхийлөгчдөө.
2016-06-14
Зочин:
Да пошёл ты со свиом дураком президентом