Яагаад Э.Бат-Үүлийг дахин сонгох ёстой гэж...

Нийслэлийн ИТХ-д Ардчилсан нам олонхи болох юм бол Э.Бат-Үүлийг хотын даргаар дахин сонгоно гэдгээ зарлачихлаа. Иргэд ч Э.Бат-Үүлийг дахиулан ажиллуулна гэж байна. Яагаад. Ямар шалтгаанаар түүнийг дэмжиж байна вэ. Энэ асуултыг иргэдэд тавилаа.
Түгжрэлд үрдэг цагаа гэр бүлдээ зарцуулдаг боллоо
Баянзүрх дүүргийн иргэн н.Нарангэрэл:
-Орой ажлаа тараад гэртээ харих гэж хоёр цаг болдог байсан. Одоо хоёр цаг түгжирвэл бараг долдугаар сарын 1-ний үймээн шиг юм болно биз. Автомашины түгжрэл ор тас алга болоогүй ч дугаарын хязгаарлалттай болсноос хойш илт багассан. Дээр нь зам, уулзваруудаа өргөтгөж, шинэчиллээ. Түгжрэлд үрэх цагаа гэр бүлдээ зарцуулж чаддаг болсны төлөө би Э.Бат-Үүлийг дэмжинэ.
Гадаадынхан хотын гудамжийг л харна
Чингэлтэй дүүргийн иргэн Р.Тогоо
-Э.Бат-Үүл өөрийн командтайгаа дахин гарвал болж л байна. Ер нь нийслэлд намаар талцуулж сонгох биш мэргэжлийн хүнийг гаргавал сайн. Сүүлийн хэдэн жил хотын соёл илт сайжирсан. Монголчууд айлд орохдоо нөхрийн нэрээр орж, эхнэрийн байгаа байдлаар дүгнээд гардаг шүү дээ. Гадаадын хүмүүс ирээд Улаанбаатарыг гудамж талбайгаар нь дүгнэдэг. Гаднынхнаас нүүр улайхааргүй болгосон учраас Э.Бат-Үүлийг дэмжинэ. Манай дүүрэгт нэр дэвшээгүй ч багийн гишүүний нэрийг нь дугуйлна.
Хагархай зам халаас “ухдаг” байсан байгаа биз
Сүхбаатар дүүргийн иргэн П.Далайжаргал
-Өмнө нь зам муу байхад автомашиныхаа амартизаторыг байнга сольдог байсан. Сүүлийн гурван жил солиогүй. Зөвхөн үүний төлөө л би Э.Бат-Үүлийг дэмжинэ. Нэг амартизатор солиход 200 мянган төгрөг гэж бодвол хичнээн их мөнгө миний халааснаас гарч байсан юм бэ. Гурван жил би багагүй мөнгө хэмнэж чаджээ. Тэгэхээр хагархай зам ард иргэдийн халаасыг “ухдаг” байсан байгаа биз.
“Хангай” хотхоныхон хамтаараа дэмжинэ
Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Энхболд:
-Өр зээл тавиагүй. Банкнаас өндөр хүүтэй зээл авсангүй. Хашааны газраа “Хангай” хотхонд байраар сольсон. Тухлаг орон сууцанд ороод зургаан сар өнгөрлөө. Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлтийг маш сайн хийсэн. “Хангай хотхоныхон хамтаараа дэмжих байх гэж найдаж байна. Бид дэмжээд өгвөл гэр хорооллын олон мянган айл бидний адил байртай болно гэдгийг манай хотхоныхон мэдэж байгаа. Багаараа гарч хотын замыг улам сайхан болгоосой. Гэр хорооллынхон богино хугацаанд байртай болоосой. Эсвэл хаус хороолол түргэн босоосой гэж хүсч байна.
Нам хамаагүй, хийсэн ажлыг нь харах хэрэгтэй
Баянгол дүүрэг Д.Өлзийсайхан:
-Би өөр намын гишүүн хүн л дээ. Гэхдээ нам хамаагүй, хийсэн ажлыг нь харах хэрэгтэй гэж боддог. Э.Бат-Үүлийн хийсэн ажил нүдэнд ил байна шүү дээ.
НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ