Цусаа өгөхдөө анхаарах зүйлс
Америкийн www.wikihow.com сайт цусны донор болохоор шийдсэн хүмүүст зориулсан зөвлөмжийг нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Таны биеийн жин 50 кг-аас дээш байвал та цусаа өгч болно. Харин 50 кг-ээс доош жинтэй бол цусаа хандивлах боломжгүй.
Зөвлөгөө №2

Та цусаа өгөхөөр шийдсэн бол олон улсын эрүүл төв эсвэл цус авах зэрэг байгууллагад хандах хэрэгтэй. Цус авах төвүүд цэвэрхэн бас тухтай байх учиртай.
Зөвлөгөө №3

Цусаа өгөхөөсөө өмнө төмөр ихээр агуулагддаг өндөг, мах болон вандуйг хэрэглээрэй. Мөн цусаа өгөөд 3-4 өдөр төмөр ихтэй хүнс хэрэглэх.
Зөвлөгөө №4

Цусаа өгөхөөс өмнө төрөл бүрийн жимсний шүүс уугаарай.
Зөвлөгөө №5

Цусаа өгсөн, өгсний дараа заавал сайтар амрах хэрэгтэй.
Зөвлөгөө №6

Цусаа өгсний дараа заавал хоол идэх учиртай. Хэрвээ хоол идэхгүй бол таны дотор муухайрах, толгой эргэж магадгүй.
Зөвлөгөө №7

Мөн та цусаа хандивлахаар шийдсэн бол албан ёсны бичиг баримттай байх ёстой.
Зөвлөгөө №8

Цусаа хандивлахаасаа өмнө архи, тамхи болон согтууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм тариа хэрэглэх хориотой.
Зөвлөгөө №9

Цусныхаа бүлэг, эрүүл мэндийн талаар үнэн зөв мэдээлэх хэрэгтэй.
Зөвлөгөө №10

Цусаа өгөхөөсөө өмнө эмчид үзүүлж, даралтаа үзүүлэх.
Зөвлөгөө №11

Цусаа өгсний дараа халуун цай уугаарай.
Зөвлөгөө №12

Цусаа өгөх үед толгой эргэдэг. Тиймээс та цусаа өгөх үедээ дуу сонсож, анхаарлаа өөр зүгт хандуулаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ