АШУҮИС-ийн жишиг эмнэлэг 2018 онд ашиглалтад орно
2016-06-14

АШУҮИС-ийн дэргэдэх олон улсын жишиг эмнэлэг 2018 онд ашиглалтад орно

 

 

 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан нам засгийн эрх барихдаа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэсэн билээ. Үүний хүрээнд 20 мянган эхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой 150 ортой “Амгалан” амаржих газар, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, 2-3 дахин хүртээмжтэй үйлчилгээ хүргэх Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулсан юм. Түүнчлэн 2018 онд АШУҮИС-ийн дэргэд олон улсын жишигт хүрсэн эмнэлэг ашиглалтад оруулах юм байна. Мөн Үндэсний оношилгоо эмчилгээний төв, Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийг ашиглалтад оруулах бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийг менежментээр бие даалган ажиллуулах бололцоог хангах аж. Бүх аймагт оношилгоо эмчилгээний төв байгуулж дуусгах юм байна.

 

эх сурвалж: Б.Саран  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бутээсэн чадсан аа мэдээлбэл зов енергиэр олон тумнээ уйлчилж бна Дэндээ муу амлаж буян заяагаа дэгдээгээд бна Муу амлаж хэрэлдэхийн оронд хийж бутээж буй хумуустээ урам хайрлаж ходолморлох хамтрах боломж бурдуулж хамтад аа хогжижцгоое!!!
2016-06-15