Махны экспортыг нэг тэрбум долларт хүргэнэ
2016-6-14

 

Мах экспортлох асуудлаар олон улстай амжилттай гэрээ, хэлэлцээр байгуулсны үр дүнд 2015 онд манай улсын 12 компани гадаадын дөрвөн улсад 4715 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байна. Ирэх жилүүдэд мах, махан бүтээгдэхүүний экспортыг жилд нэг тэрбум долларт хүргэнэ. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлснээр манай улсын эдийн засагт уул уурхайгаас илүү ч орлого бий болох боломжтой гэсэн үг. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн экспортлох юм. Ерөнхий сайд болон Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр манай улсаас 1 тэрбум ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой талаар ярилцсан. Мөн ОХУ-руу ихээхэн хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болж байгаа. Цаашдаа махны экспортын асуудал дээр нэг цонхны бодлогоор маркетингийн асуудлыг явуулахаар төлөвлөж байгаа. Дотооддоо махны үнийг нэмэхгүй байх, гадагшаа махаа өндөр үнээр экспортлох бодлогыг баримтлах ёстой гэдэг зарчимтай байна. Зөвхөн хоёр хөрш улсдаа ч мах экспортлоод зогсохгүй Арабын улсууд руу хонины мах экспортлох асуудлын судлаж байна. Вьетнам улс ямааны мах их хэмжээгээр импортолж авъя гэсэн санал тавьсан байгаа” гэжээ.

 

Б.Саран

ЭХ СУРВАЛЖ: Ардчилсан намын сонгуулийн төв штаб

Shuud.mn
Сонин хачин
ммм:
Сэрчихгүй бол бөөн доллар тоолоод л тоолоод л сайхан л зүүд байна. Даанч АН ингэж амлаж байгаад л хамаг но нь байна даа.
2016-06-14