Люси Лью: Хуримаа хийхээс эмээж байна
2016-06-14

Холливуудын нэрт жүжигчин Люси Лью энэ амралтын өдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан 70 дахь удаагийн “Тони” шагнал гардуулах ёслолд оролцжээ. Тэрбээр “ABS” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Энэ үдшийн хамгийн тансаг даашинз таных байна. Энэ даашинз таны гоо үзэсгэлэнг улам гэрэлтүүлж байна?

 

-Баярлалаа. Би энэ үдэшт их ач холбогдол өгсөн. Учир өнгөрсөн оноос хойш олныг хамарсан томоохон кино наадм эсвэл шагнал гардуулах ёслолд оролцоогүй. Тиймээс “Тони” шагнал гардуулах ёслолын үеэр гэрэлтэхийг хүссэн.

 

-Таны даашинз “Zuhair Murad”-ийн бүтээл байна. яагаад энэ үдэш шар өнгөөр гангарахыг хүсэв?

 

-Надад хэд хэдэн брэндийн даашинзыг стилист минь санал болгосон. Гэхдээ одоо өмссөн даашинз минь илүү ихээр таалагдсан. Хятад хүн болоод ч тэрүү шар, улаан өнгөнд  их дуртай.

 

-Улаан хивсээр таныг алхах үед та олны анхаарлыг зүй ёсоор татсан. Бүх бүсгүйчүүд олны анхаарлын төвд байдаг. Харин таны бодол. Энэ бүхэн таалагддаг уу эсвэл таалагддаггүй юу?

 

-Сайн хэлж мэдэхгүй байна. Энэ ёслолын өмнө миний нойр хүрэхгүй байсан. Мөн би даашинзаа хэд хэдэн удаа сольсон. Тэгэхээр би бусдын адил онцгой нэгэн болохыг хүссэн гэсэн үг. Хэдий би үгээрээ “таалагдахгүй байна” хэмээн хариулж байгаа ч үйлдэл минь “таалагдаж байна” гэх үгийг хэлж байна.

 

 

-Тэгэхээр олны харц тань дээр ирэх үед тааламжит байдлыг мэдэрдэг гэсэн үг үү?

 

-Бүх бүсгүйчүүд энэ мэдрэмжийг мэдэрч чадахгүй.

 

-Та 47 настай.

 

-Тиймээ. Гэхдээ би насны тухай бодох дургүй. Нас нэмэх тийм ч сайхан биш. Гэхдээ би байгалийн хуулийг зөрчиж, цаг хугацааг зогсоож чадахгүй учир байгалийн хуулийг биелүүлэхээс өөр сонголтгүй.

 

-Та өнгөрсөн оны наймдугаар сард ээж болсон?

 

-Үнэхээр гайхалтай. Хүү минь гайхалтай өсөн торниж байна.

 

-Хүүгээ Роквелл хэмээн нэрлэсэн. Анх мэндлэхэд нь зургийг нь өөрийн инстаграм хуудастаа нийтэлсэн. Тэр өдрөөс хойш ганц ч зургийг нь нийгмийн сүлжээнд байршуулаагүй?

 

-Хүүгээ нууцлахыг хүссэн бол би анхнаасаа л Роквеллийн зургийг инстаграмдаа нийтлэхгүй байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүүгийнхээ зургийг эсвэл хүүтэйгээ олон нийтийн газраар явдаггүй учраа тайлбарлах гэхээр нэг л учраа олохгүй юм. Аз жаргалаа бусадтай хуваалцахыг хүсээгүй ээж хүний сэтгэл гэж өөрийнхөө үйлдлийг тайлбарламаар байна.

 

-Роквелл таны хэвлийгээс төрөөгүй?

 

-Энэ талаа ярихыг хүсэхгүй байна. Надад үнэ цэнэтэй бас нууцлахыг хүсдэг аз жаргал, хувийн амьдрал гэж бий.

 

-Ноам Готтесмэн та хоёрын харилцаа ямар шатан дээр явж байна. Та хоёрыг гэрлэсэн гэх яриа хэвлэлээр их гардаг?

 

-Анх эхэлсэн шатан дээрээ зогсч байгаа. Бид аз жаргалтай, нэг нэгнийхээ хувийн амьдралыг хүндэтгэн амьдарч байна.

 

-Гэр бүл эсвэл найзууд чинь таныг хуримаа хий хэмээн зөвлөдөг үү?

 

-Мэдээж хэрэг. Намайг ээж боллоо одоо эхнэр бол гэдэг. Гэхдээ энэ зөвлөгөөг хэзээ ажил хэрэг болгохоо мэдэхгүй байна.

 

-Хуримын талаар?

 

-Хуримаа хийхээс айж байна.

 

-Сүүлд “Кунфу Панда” III хүүхэлдэйн киноны могойны дүрд дуу оруулсан?

 

-Тиймээ энэ сайхан цувралын нэг хэсэг болох гайхалтай байсан. Миний хүсэл бол энэ цуврал хэзээ ч битгий төгсөөсэй.  

 

-“Биллийг устга” кино дахин үргэлжлэж магадгүй гэх юм?

 

-Энэ талаар мэдэхгүй байна. Хэрвээ үнэн бол сайхан хэрэг. Үнэнийг хэлэхэд жүжигчин бус үзэгчийн хувиар энэ цуврал надад таалагддаг.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин