Афганистаны хоёр цэрэг амиа алджээ
2016-06-15

Афганистаны хилийн ойролцоо гэмт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас хоёр цэрэг амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг халдлагын цаана талибанчууд байгаа эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа гэнэ. Цэргүүд рүү гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг шидэж, хөнөөжээ.

 

Гэмт этгээдүүдийг Пакистанчууд хэмээн эрх баригчид таамаглаж байна. Учир нь өнгөрөгч ням гаригаас эхлэн Афганистаны эрх баригчид Пакистаны иргэдийг визний шинэ журмын дагуу хүлээн авах болсон юм.

 

Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болон бичиг баримтын зөрчилгүй пакистанчуудыг хүлээн авдаг байжээ. Харин Засгийн газрын баталсан визний шинэ журмын дагуу Пакистан иргэн өмнө нь таваас дээшгүй жил Афганистанд амьдарсан, тодорхой эрхэлсэн ажилтай байхыг шаардах болжээ. Энэхүү шаардлагыг биелүүлэх ямар боломжгүй, Афганистан ирж буй ихэнх иргэн хэт даврагчид болон дайнаас зугтааж байгаа хүмүүс хэмээн Пакистаны иргэний холбооноос мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин