Евро:2016 Унгар Австри
2016-06-15

 

F-Хэсгийн тоглолт Австри-Унгарын шигшээ багуудын хооронд Бордо хотын Матмут-Атлантик цэнгэлдэхэд явагдаж 2:0-ийн харьцаатай Унгарын багийн ялалтаар өндөрлөжээ.

 

Эхний хагаст хоёр баг аль аль нь гоол оролгүй байсаар дууссан.Харин  хоёрдугаар хагасын 62 дахь минутанд Ласло Клайнхайслер 3 хамгаалагчийн дундаас гоёмсог дамжуулалт гаргаж өгсөнийг Адам Салай чулуу болгосноор эхний гоол орсон. Австрийн багаас Александар Драгович 2 дахь шар хуудсаа авч талбайгаас хөөгдсөн.

 

79 дэх минутад сэлгээгээр талбайд гарсан Штибер Алмерийн хаалганд хоёр дахь гоолыг оруулж эцсийн цэгийг тавьсан. Унгарын шигшээ багийн хаалгач Габор Кирали 40 нас 74 хоногтойгоор Европын аваргад оролцсон хамгийн ахмад тоглогч боллоо

 

Shuud.mn
Сонин хачин