Оддыг хэн орлов
2016-06-15

Америкийн “www.brightside.me” сайт оддыг орлож хүнд бэрх зураг авалтад ордог орлон тоглогчдын талаар нийтэлжээ.

 

Хаан ширээний тоглоом

 

 

Уг бүтээлийн гол дүрийг жүжигчин Эмила Блэк бүтээсэн билээ. Харин түүний орлон тоглогчоор Росе Мак гэх бүсгүй ажиллажээ.

 

Алхаж буй үхдэлүүд

 

 

Гол дүр Чандлер Риггсийн орлон тоглогчоор Эмила Борст ажилласан байна.

 

Карибын тэнгисийн дээрэмчин

 

 

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп ахмад Жек Спарровын дүрийг бүтээхдээ орлон тоглогч авчээ. Жүжигчний орлон тоглогчоор Тони Анжелотте тогложээ.

 

Удирдагчдыг дага

 

 

Жүжигчин, дуучин Женнифер Лопес “Удирдагчдыг дага” кинонд тоглохдоо Данель Арро гэх залуугийн тусламжийг авчээ.

 

Хар хун

 

 

“Хар хун” киногоороо “Оскар”-ын эзэн болсон жүжигчин Наталя Портман 12 жил балетээр хичээлсэн ч уг кинонд тоглохдоо орлон тоглогч авчээ. Жүжигчний орлон тоглогчоор  Сара Лен гэх балетчин бүсгүй тоглосон байна.

 

Мөрөөдлийн байшин

 

 

Британийн нэрт жүжигчин  Даниель Грейг   "Мөрөөдлийн байшин" киноны зураг авалтын үеэр орлон тоглогч Карвен Каррис гэгчтэй хамтран ажиллажээ.

 

Харри Потер

 

 

Шидтэн хүүгийн тухай өгүүлэх "Харри Потер" цувралын од Эмма Уатсон Хармонигийн дүрийг бүтээхдээ Давти Халловсын тусламжийг авчээ.

 

Хулгайлагдсан нь

 

 

Холливуудын нэрт жүжигчин Лиам Нисон “Хулгайлагдсан нь 3” кинонд тоглохдоо эрүүл мэндийн шалтгааны улмаас орлон тоглогч авчээ. Жүжигчнийг Марк Вансел гэгч орложээ.

 

Маск

 

 

Холливуудын нэрт жүжигчин Жем Керри болон Камерон Диаз нар "Маск" киноны үеэр орлон тоглогч авчээ. Керриг Диана Жоржиа гэгч орлосон бол Диазыг Лиза гэх бүжигчин бүсгүй орлосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин