Хөгжилд хүргэх хөрөнгө оруулалтыг хийсэн
2016-06-15

 

Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк, Аж үйлдвэрийн яамтай хамтран “Чингис бонд экспо" үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын албаны хүмүүс оролцов.

 

УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу “Чингис бонд”-ын хөрөнгөөр дотоодын үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа. Өнгөрсөн онд нийтдээ 4.9 их наяд төгрөгийн дүн бүхий санхүүжилтийг аж ахуй нэгжид олгожээ. Олгосон санхүүжилтийг салбараар нь ангилж үзвэл авто зам бүтцийн салбарын төслүүдэд 1.39 их наяд төгрөгийг олгосон байна. Мөн “Эрдэнэс таван толгой”, “Шинэ төмөр зам”, “ТОСК”, “Иргэний нисэх”, “Амгалангийн дулааны станц”-ыг шинээр барих төсөл зэрэг улсын хэмжээний томоохон төслүүдэд 1.95 их наяд төгрөгийг олгосон байна. Түүнчлэн цементийн үйлдвэр, төмөр зам, барилга, ноос ноолуур, оёдол, арьс шир, орон сууц зэрэг хувийн хэвшлийн төслүүдэд нийтдээ 1.56 их наяд төгрөгийг олгожээ.

 

Хуримтлалд суурилсан эдийн засаг руу шилжих эхний алхмаа хийж чадсан

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Засгийн газар бондын хөрөнгө оруулалтаар иргэдээ байртай, компаниа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгох гэсэн үндсэн гурван ажлыг эхлүүлж чадсан. Мөн бондын хөрөнгө оруулалтын үр дүнд нийтдээ 6.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх бололцоог хувийн хэвшлийнхэнтэй хамтран бид бүхэн бий болгож эдийн засагт хуримтлал үүсгэж бололцоог бүрдүүлсэн. Хамгийн гол үр дүн бол хэрэглээг шүтдэг биш хуримтлалд суурилсан эдийн засагруу шилжих эхний алхмаа хийж чадсан гэж үндсэнд нь дүгнэж болох юм.

 

2013-2015 оны хугацаанд улсын эдийн засгийн бүтэц, түүхий эдийн үнийн хөөрөлтөөс улбаалсан эдийн засгийн өсөлт олддоггүй хэлбэрээс хөгжилд хүргэх хөрөнгө оруулалтыг бид өөрсдөө хийж ирээдүйгээ бүтээн байгуулалтын замд шилжүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Түүхий эдийн үнэ түүний дотор алт, зэс, нүүрсний үнэ эрс унаснаар үүнийг дагасан гадны хөрөнгө оруулалт богино хугацаанд доош унасан. Үүнийг урьдчилж харан Засгийн газраас 2012 онд нийтдээ 5 тэрбум ам.долларын бондыг олон улсад гаргах зөвшөөрлийг УИХ-ын 52 дугаар тогтоолоор авсан билээ. Энэ нь уул уурхай жилд 2-4 тэрбум ам.долларын гадны хөрөнгө оруулалт ордог байсан тэр хэмжээнд нь тааруулж эдийн засгаа түүхий эдийн хямралтай энэ үед зөөлөн авч гарах зорилготой алсыг харсан бодлого байсан юм. УИХ-ын тогтоол батлагдсанаас 33 хоногийн дараа бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэсгийг Засгийн газраас амжилттай олон улсад гаргасан.

 

 “Чингис бонд”-ын хөрөнгөөр олон жил санхүүжилт нь дутсан, нэн даруй шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотооддоо хийснээр түүхий эдийн хямралын хүнд үеийг бид давж чадсан юм. Бондын хөрөнгө боссоноор гол нэрийн бараа, мах, гурил, бензин, түлш зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжуулах хөтөлбөр, түүнчлэн 8 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх бололцоо нь нөгөө талдаа гарч ирсэн юм.

 

Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн үр дүнд манай улсын авто зам, дэд бүтэц, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, дотоодын үйлдвэрлэлийн салбарт томоохон дэвшил, эерэг өөрчлөлт бий болсон. Тухайлбал 1992-2012 онууд дахь 20 жилийн хугацаанд нийтдээ 20078 км авто замыг барьж, 5 аймгийг Улаанбаатар хоттой холбосон бол “Чингис бонд”-ын санхүүжилтээр 2012-2015 оны хугацаанд 20283 км авто замыг барьж Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгийн төвийг Нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон. Мөн Увс, Говь-Алтай, Дорнод, Завхан, Ховд зэрэг 5 аймгийн төвийг хатуу хучилттай замаар хэсэгчлэн нийслэлтэй холбосон бөгөөд энэ ажил одоо үргэлжилж байна. Эрчим хүчний салбарт бондын хөрөнгөөр ТЭЦ III, IV дүгээр станцыг өргөтгөх, “Амгалангийн дулааны станц”-ыг шинээр барихад санхүүжилт олгосноор сүүлийн 3 жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр 348 мв-аар, дулааны эх үүсвэр 636 килклор цагаар нэмэгдсэн байна.

 

Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг өргөтгөх, суурь хүчин чадлыг бий болгох 69 төслийг санхүүжүүлэн нийслэлийн барилгажуулах боломжтой талбайг 20 хувиар буюу 1500 га газар талбайгаар нэмэгдүүлсэн байна. Бодитой үр дүн тав тухтай орчин бүрдүүлэх хүрээнд “Буянт ухаа I, II”, “Шинэ яармаг” зэрэг томоохон цогцолбор хорооллыг барьж эдгээр болон бусад төсөл, арга хэмжээний үр дүнд 260 мянга орчим иргэн орон сууцанд орж, тав тухтай амьдрах орчинг бий болгон улмаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бий болгоход зохих нөлөөгөө үзүүллээ.

 

Бондын хөрөнгө оруулалтын үр дүнд дунд болон урт хугацаанд манай улсын экспорт өргөжин, дотоодын үйлдвэрлэлд суурилсан тогтвортой хөгжлийн үндэс тавигдаж, Монголчууд үйлдвэрлэгч орон болох юм. Нийгэм, эдийн засгийн хүрээнд дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжийг олшруулснаар шинээр 60 мянга орчим ажлын байрыг бий болгож чадлаа. Дүгнэж хэлэхэд бондын хөрөнгө оруулалтаар иргэдээ байртай, компаниа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгож нийт эдийн засаг монголдоо үлдэх, ирээдүйд үр өгөөжөө өгөх өмч, хуримтлалыг бид бүхэн бий болгож чадсан байна” хэмээв.

 

Дунд, урт хугацаандаа тогтвортой өсөх шинэ орон зайг бий болгож чадна

 

Мөн “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Бидний хийсэн санхүүжилт хоорондоо уялдаатай хийгддэг. Улсын хөгжилд хамгийн чухал суурь хүчин зүйл бол дэд бүтэц. Дэд бүтцээ дагаад цахилгаан дулааны эрчим хүч, шинээр орон сууц барьж байгуулах, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн орд газрын хөрөнгө оруулалт зэрэг улсын томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжилсэн байгаа. Ингэснээр улсын эдийн засаг 5-10 жилд дунд урт хугацаандаа тогтвортой өсөх шинэ орон зайг бий болгож чадна. Энэ орон зайг дүүргэх хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Бондын хөрөнгөөр 1700 гаруй төслийг санхүүжүүлснээс даруй 1400 гаруй нь хувийн хэвшил байна. Үүн дотроо ажлын байрыг бий болгодог жижиг дунд үйлдвэрлэлийн 1200 гаруй төсөл орж байгаа юм. Тиймээс цаашид  энэ ажлыг үргэлжлүүлэхээс гадна нэмүү өртөг шингэсэн экспортыг дэмжих, дотоодын шинэ компаниудын борлуулалтыг дэмжих ажлыг хийнэ” хэмээн ярилаа.

 

Энэхүү үзэсгэлэн худалдаанд “Чингис бонд”-оос санхүүжилт авсан 129 аж ахуй нэгж, компани оролцож байна. Арга хэмжээний үеэр авто замын төсөл, гудамж төсөл, инженерийн дэд бүтцийн төсөл, ДЦС-4 хүчин чадал нэмэгдүүлэх, Таван толгой цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг иргэд олон нийтэд танилцууллаа.

 

Үзэсгэлэн худалдаа, экспо энэ өдөр 18.00 цаг хүртэл Чингисийн талбайд үргэлжлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
Адар:
тэр их мөнгө ердөө л ийм юм болсон юм уу?
2016-06-15