Хохирогчдод 2.8 саяыг хандивлажээ
2016-06-15

 

АНУ-ын Флорида мужийн Орландо хотноо гарсан халдлагын үеэр 49 хүн амиа алдаж, 53 хүн шархтсан билээ. Уг халдлагын дараа “GoFundMe” гэх төрийн бус байгууллага хохирогчдод туслах аянг санаачилсан юм. 

 

Тэгвэл уг аянд америкчууд идэвхтэй оролцож, хоёрхон өдрийн дотор 2.8 сая ам.долларыг цуглуулж чадсан талаар "CNN" агентлаг мэдээллээ. Энэхүү хандивын аянд 62 мянган хүн нэгдсэн байна. Хандивын аянд оюутнууд идэвхтэй оролцжээ. 

 

Хандивын мөнгийг хохирогчдод тэнцүү хуваана олгохоо тус байгууллагын тэргүүн мэдэгдсэн байна. Тэрбээр "Бид энэхүү хандиваас ганц ч доллар авахгүй. Бүгдийг нь хохирогчдын гэр бүлд хандивлах болно" гэж хэлжээ. 

 

Уг хандивын аянаас гадна хохирогчдод 5.5 мянган хүн цусаа хандивласан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин