800 км зам барина
2016-06-15

 

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа нийслэлд томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Тодруулбал, Богдхан уулын арын авто зам, Био комбинат, Шувуун фабрик, Дүнжингарав-Улиастай-Гачуурт, Яармаг, Сонсголон, Баянхошууны арын зам, Зуслангийн зам зэрэг удаан хугацаагаар засвар шинэчлэл хийгдээгүй 186.2 км замыг шинэчилсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын иргэдийн аятай тухтай зорчих орчныг бүрдүүлжээ. Уг ажил үүгээр ч зогсохгүй Улаанбаатар хотоос гарах, орох төв замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, зам дагуу дэд бүтэц бүхий шинэ суурьшлын бүс байгуулсанаар үргэлжлэх юм байна. Мөн аялал жуулчлалын зориулалттай авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс болох Цэнхэрмандал-Өмнөдэлгэр-Биндэр-Дадал, Хөвсгөл-Тэрхийн цагаан нуур, Хархорин-Улаанцутгалан-Найман нуур-Шаргалжуут чиглэлийн 800 км авто замыг барихаар төлөвлөжээ.

 

Мөн 2015 онд Хөвсгөл аймгийг нийслэл хоттой холбож Хатгал чиглэлийн хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Хөвсгөл нуурыг чиглэсэн дотоодын аялагчдын тоо 180-200 мянга, тээврийн хэрэгслийн тоо 45 мянгад хүрчээ.

 

эх сурвалж: Б.Саран /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөсгөл энээ тэр чинь түрүү засгийн үед шийдэгдсэн юм бишүү. Дүнжингарав чинь Наранхүүгийх чинь биз дээ.
2016-06-15