“Оюутан цагдаа” нар ажилдаа гарлаа
2016-06-15

“Оюутан цагдаа” нар ажилдаа гарлаа. Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Оюутан цагдаа” арга хэмжээг уламжлал болгон гурав дах жилдээ зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ. 

 

 

Иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутан, залуусыг татан оролцуулах зорилгоор “Оюутан цагдаа”-гаар ажиллахаар судлагдсан их, дээд сургуулийн 110 оюутантай гэрээ байгуулан 2016 оны 6-8 дугаар сард ажиллуулна.

 

 

“Оюутан цагдаа”-г ажиллуулснаар Нийслэл хотод аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөөг авдаг болсон үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байна.

Shuud.mn
Сонин хачин