Засгийн газрын шийдвэрийг ИЗНН эсэргүүцлээ
2016-06-16

09.30 цагт: Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хурал Номин ГХЯ-ны танхимд эхэлнэ.  Утас: 88080619


09.30 цагт: АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулиас зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухаан, эмчилгээний шилдэг аргууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний V хурал ЭМСЯ-нд эхэлнэ. Уг олон улсын эрдэм шинжилгээний хурал нь хоёр жил тутамд зохиогддог бөгөөд уламжлалт анагаах ухааны салбарт ач холбогдолтой үйл явдал юм. Хуралд 7 орны 40 гаруй төлөөлөл оролцоно.


11.00 цагт: Иргэний зориг-Ногоон намаас Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж шүүхэд хандах талаараа Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.40 цагт: Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “Дуудлагын төв”-ийн албан ёсны нээлт болно.


12.00 цагт: Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол болно. Тус сургууль 3 жил өөрийн гэсэн байргүй явсаны эцэст сургуультай болох юм. /Офицерын ордны эсрэг талд БЗД-ийн 14 дүгээр сургуулийн хуучин хашаанд/ Утас: 96015669, 99180191


12.00 цагт: АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт зургаадугаар сарын 20-21-нд Улаанбаатарт болох талаар  АСЕМ-ын мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99090339, 99263608


12.30 цагт: Б.Ундармаагийн "Харилцааны менежмент" цуврал номын шинэ дугаарыг танилцуулах уулзалт Интер номын дэлгүүрт болно. Утас: 99096306


14.00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлт "Эко яармаг  1" төслийн хүрээнд "Буянт-Ухаа 2" хорооллын байранд орох иргэдэд түлхүүр гардуулах ёслол болно. Утас: 91718989


15.00 цагт: Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй‪ Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадмын хүрээнд Францын уран бүтээлч Диень Рабротой уулзалт Занабазарын музейд зохион байгуулна.


16.00 цагт: Академич С.Нарангэрэл хуульчдын өдөрт зориулсан "Хуульчийн мэргэжилдээ үнэнч байх чанар" лекц Хуульзүйн үндэсний хүрээлэнд уншина.

Shuud.mn
Сонин хачин