“Евро 2016”: Фанатуудын эсрэг нулимс асгаруулагч ашиглав

Францын Лилль хотноо Орос болон Английн хөлбөмбөгийн шигшээ багийн фанатууд дахин мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан фанатуудын хооронд гарсан мөргөлдөөнийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан талаар Британийн “ВВС” агентлагийн сэтгүүлч Жеймс Ревел мэдэгджээ. Цагдаагийнхан мөн 36 фанатыг эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн баривчилсан байна.
Уг мөргөлдөөнд 500 гаруй фанат оролцож, 16 нь гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Дээрх мөргөлдөөнөөс 2-3 цагийн дараа Орос, Словакийн фанатууд хоорондоо маргалджээ. Цагдаагийнхан уг маргааныг мөргөлдөөн болохоос нь өмнө тараасан байна. Энэхүү мөргөлдөөнөөс нэг өдрийн өмнө Оросын фанатууд Английн хөгжөөн дэмжигчид рүү сандал, чулуу шидэж танхайрсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ