Дүрвэгчид цөлд амиа алджээ

Алжирийн хилийн ойролцоогоос 34 дүрвэгчийн цогцсыг армийнхан олсон талаар “www.aljazeera.com” мэдээллээ. Дүрвэгсдийн 12 нь 6-12 насны хүүхдүүд байжээ. Дүрвэгсдийн цогцсыг Ассамакка гэх жижиг цөлөөс олсон байна. Тэд олон хоног ус уугаагүй учир ангаж үхсэн хэмээн албаны хүн мэдээллээ.
Алжирийн Дотоод хэргийн сайд Вазоум Мухаммед “Хууль бус цагаачид энэ сарын 12-нд амиа алдацгаасан байна. Тэдний цогцсыг өчигдөр иргэний дуудлагын дагуу олсон. Амиа алдагдсын 12 нь хүүхэд, ес нь 25-35 насны эмэгтэйчүүд байсан” гэж мэдэгджээ.
Амиа алдсан дүрвэгсдийн хоёр нь Нигерийн иргэн бол бус дүрвэгсэд аль улсын иргэн болох нь одоогоор тодорхойгүй байна хэмээн сайд мэдэгдлийнхээ үеэр дурьдсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ