Б.Бат-Эрдэнэ Дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ
2016-06-16

 

Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнээс манай улсын "Монголын Оюун Ухааны Академи"-ийн тамирчид 22 медаль хүртжээ.

 

Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна. Тус тэмцээнд улсаа төлөөлж "Монголын Оюун Ухааны Академи"-ийн 13 тамирчид оролцжээ. Тодруулбал дунд насны ангилалд 9 хүүхэд ,бага насны ангилалд 4 хүүхэд, багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож 22 медаль хүртсэн байна.

 

Бага насны ангилалд өрсөлдсөн (анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож буй) Б.Бат-Эрдэнэ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүнчлэн өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус оржээ.

 

Монголын ой тогтоолтын Академийн нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож нийт 504 медаль хүртэж байсан ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Very good
2016-06-17
Зочин:
Иймэрхүү хүүхдүүд Манай улсыг 76 малаас илүү удирдана даа.
2016-06-16
BUSGUI:
WOW, YAMAR MUNDAG HUU VE. AMJILT.
2016-06-16
Зочин:
Баяр хүргэе.Амжилт.
2016-06-16