Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ордон нээгдлээ
2016-06-16

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан, хүний хөгжил сангийн 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр санхүүжүүлэн барьж байгуулсан Баянгол дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн ордон өнөөдөр нээлтээ хийлээ. Тус ордон ашиглалтанд орсоноор залуу гэр бүлүүдийг харилцааны сургалт, сэтгэл зүйн зөвөлгөө мэдээллээр бүрэн хангаж, шинэ төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ, 16 насанд хүрч буй залуучуудад иргэний үнэмлэхийг гардуулан өгөх, залуу гэр бүлийн гэрлэх ёслолыг зохион байгуулах юм. Мөн ахмад гэр бүлийн бахархлын хүндэтгэлийн ёслол, хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд тогтмол явуулж байх юм байна. 

 

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн ордонд залуу гэр бүл, өсвөр үе, залуучуудад зориулсан зөвлөгөө өгөх мэдээллийн төв, бүрэн сийлбэртэй 12 ханатай ёслолын өргөө болон дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс байрлан үйл ажиллагаа явуулах юм.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ордон бариад улс хөгжихгүй ээ. одоо боль л доо ардчилсан намынхаан. эрдэнэ сайд боличихвол яасан юм. ханаж цадах болоогүй юу эрдэнэ ээ.
2016-06-16
Зочин:
Нэг л их хөгжлийн төв, хөгжлийн ордонтой улс, хөгжсөн нь хаа байна?
2016-06-16