АСЕМ-ын гишүүн орны төлөөлөгчид Монголд чуулна
2016-06-16

Гэрэл зургийг MPA.MN

 

АСЕМ-ийн дээд түвшний аравдугаар уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болно. Энэ талаар Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа нарын холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох юм байна. Түүнчлэн Монгол дахь Элчин Сайдын Яамд консулын газрууд, Европын холбоод оролцох ажээ. Уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих болон үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэх юм байна. Хурлын үеэр дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, урт хугацааны туршид хүнсний аюулгүй байдлын түвшинг тогтвортой байлгах арга хэмжээ авах зэрэг түлхүү анхаарах ажээ.

 

Энэ талаар ХХААЯ-ны гадаад хамтын ажилагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа “Энэхүү уулзалтын зорилго нь Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжид үзүүлж буй нөлөө зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцох явдал юм. Манай улс дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаараа мөн АСЕМ-ын үйл ажиллагаанд өөрийн эрх ашигт нийцсэн чиглэлээр идэвх санаачилгатай оролцож байгаа нь олон улс, бүс нутгийн тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, баримталж буй бодлого, байр сууриа сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдолтой” хэмээв.

 

Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд зохиогдох юм байна. Үүнд:

  • Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал /хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга зам/
  • Хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал /Зах зээлийн чиг хандлага/
  • Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага
  • Мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр /хил дамнасан малын халдварт өвчин/
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, анхаарах асуудал зэрэг илтгэлүүд тавигдах юм байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
otgonbayar:
Ard tumeen darga nertei muu бөгснүүдээ тэр асем д чинь Карьер барилга ачаа тээвэрийн компаниуд ямар хамаатай юм бээ.бүтэн сар хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг чинь юу болж байнаа.бид хаана амидраад бнаа.хойд солонгосд амьдраад байнуу.та нараас хоол ажил гуйгаагүй шүү.ядарч явахад битгий гай болоод бай
2016-06-16