Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан тушаалаа урвуулан ашигласан уу
2016-06-16

 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг сонгуулийн хууль зөрчсөн тухай  УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойрогт Иргэний Зориг ногоон намаас нэр дэвшигч С.Батбаатар А.Баярхүү нар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдэгдэл хийлээ.
 
Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д  “Ээлжит сонгуулийн жил эхэлсэнээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг.
 
Тэгвэл  УИХ-ын 52 дугаар тойрогт нэр дэвшч буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Сонгуулийн хуулийн 70.1.8-д заасны  дагуу “хишиг, хувьцаа тараах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хориглоно...” гэх мэт  заалтыг  албан тушаалын давуу байдлыг ашиглан зөрчсөн байна гэлээ. 
 
Хурлын үеэр  ИЗНН-аас нэр дэвшигч С.Батбаатар “Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд хишиг хувьцаа тараана гэж иргэдийн тархийг угааж байна. Нэг хүнд 300 мянга гэхээр 900 тэрбум төгрөг Монголын Засгийн газарт байхгүй. Энэ бол цэвэр сонгуулийн шоу.Тиймээс би өнөөдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэлээ шүүхэд хүргүүлнэ. 
 
Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн дөрөвдүгээр хэсэгт гомдол гаргасан” байгаа гэв.
 
эх сурвалж: mminfo.mn
 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Муу Гитлер хүүг орхиод яахав гэдэг шиг 1 сая төгрөг олгоно гэсэн нөгөө 4-ийг бас өг
2016-06-17
Зочин:
Баабар байхгуй юмыг тараах гэж Байна гэж хэлсэн шуу
2016-06-17
zochin:
tur ajlaa xiij bn ard tumen xubitsaagaa abax erxtei abii yu ni boloxgui gej ter erunxii saidiin ajil mun s6batbaatar ta umnu ni ah-aaas ix xurald garch bailuu bi anduuraa yu bitgii zaluu xun baij ingej balai yum xiij bai bolobsor xu
2016-06-16
davaa:
Songuuliin daraa shuuhed hand ah baisan ym daa
2016-06-16
Зочин:
Ардчилсан намд хууль үйлчилэхээ болиод удаж байна шдээ. Иргэд минь
2016-06-16
Зочин:
АН үнэндээ дэндүү улайрч байна эрх мэдэлдээ дэндүү сагаж байна. Энэ тарьсан балагаа өөрсдөө үүрч даахгүй тэр битгий хэл Монгол улсаа гэсэн сэтгэлтэй нэгэн ч даахад хэцүү байхад дэндүү улайрч байна.
2016-06-16
Иргэн:
Энэ асуудал яах аргагүй гэмт хэрэг гэж үзэж болно.
2016-06-16
Зочин:
маш зөв хө. наад муу муухайбилэг чинь дандаа тэгдэг юм гэсээн хө
2016-06-16
Зочин:
маш зөв хө. наад муу муухайбилэг чинь дандаа тэгдэг юм гэсээн хө
2016-06-16
зочин:
маш зөв хө
2016-06-16