Үндэсний музейд 38.3 сая иенийн тусламж үзүүлнэ
2016-06-16

 

Япон улсын Засгийн газрын Соёлын газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд үзмэрүүдийг хамгаалан хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг гардуулах ёслол маргааш болох юм.

 

Тус төслийн хүрээнд Япон улсын Засгийн газрын Соёлын газраас нийт 38.3 сая иен буюу 800 сая орчим төгрөгийн тусламжийг Монголын үндэсний музейд хандивлана. Музейн тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар үнэт өвийг урт хугацаанд хадгалах зохистой орчинг бүрдүүлэх боломж бий болох юм. Үндэсний музей нь хот, орон нутгийн бусад бүх музейг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй тул энэхүү тоног төхөөрөмжийг хүлээн авснаар иргэдэд соёлын мэдээллийг хүртээх, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

Одоогоор Үндэсний музейд Монгол орны балар эртнээс өнөөг хүртэлх уламжлалт зан заншил бүхий ялгарах онцлогийг харуулсан үзмэрүүдээс гадна дэлхийн хэмжээний ховор нандинд тооцогдох 60 мянган үзмэр хадгалагдаж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин