НӨАТ-ын журамд өөрчлөлт оржээ

НӨАТ-ын журамд өөрчлөлт оруулжээ. Шинэ журмын дагуу сугалаанд оролцогч тасалбараа хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх ёстой гэнэ.
Тиймээс иргэд өнгөрсөн сарын 1-нээс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтаа энэ сарын 18-ны өдөрт багтаан бүртгүүлж, ирэх ням гарагт болох сугалаандаа оролцох боломжтой болж байна. Ээлжит сугалааны тохирол энэ сарын 19-нд буюу ирэх ням гарагт 19:30 цагт эхлэх билээ.
Б.Даваахүү
эх сурвалж:www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ