Япон улс Үндэсний музейд хөрөнгө оруулалт хийлээ
2016-06-17

Гэрэл зургийг MPA.MN

 

Япон улсын Засгийн газрын Соёлын газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд үзмэрүүдийг хамгаалан хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг гардуулах ёслол өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Япон улсын Элчин сайд Такэнори Шимизү, БСШУЯ-ны газрын дарга Д.Гантөмөр болон Үндэсний музейн удирдлага, хамт олон оролцов.

 

Төслийн хүрээнд Япон улсын Засгийн газар Монголын хамгийн том музейд нийтдээ 38. 3 сая иен буюу 720 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ.

 

Тоног төхөөрөмжийн үр дүнд Үндэсний музей:

 

- Археологийн олдвор, түүх угсаатны зэрэг олон төрлийн материалаас бүтсэн шинэ цуглуулгын хортон шавьжийг устган халдваргүйжүүлнэ.


- Ариутгасан үзмэрийг хадгалах цэвэр, тогтвортой орчин бүрдүүлнэ.


- Дулаан ба харьцангуй чийгшил болон гэрлийг хэмжиж хянана.


- Үзмэрийг нарийвчлалтай хэмжих, хүн овортой үзмэрийг өргөх зөөх, засварлах арчилгаа үйлчилгээ сайжирна.


- Гэрэл ба цагаан эрвээхэй зэрэг шавьж хорхойд эмзэг үндэсний хувцас гоёл чимэглэлийн урьдчилан сэргийлэх хадгалалтын нөхцлийг хангахын зэрэгцээ үзэгчдэд тод харагдахуйц үзүүлнэ.


- Орчин үеийн линз бүхий гэрэл зургийн дижитал камер нь Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх болон үзмэрийг олон нийтэд хүргэхэд ач холбогдолтой.

 

Үндэсний  Музей нь дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох 60 мянган үзмэрийг хадгалж хамгаалж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Японы ард түмэн, Японы Эзэн Хаанд гүн хүндэтгэл илэрхийлье ээ....
2016-06-18
boldoo:
ene yoponuud nudee olj tusaldag ulsuud shuu
2016-06-17