О.Насанбурмаа нар өнөөдөр барилдана
2016-06-18

Өнөөдөр Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд эхэлж байна. 


Тэмцээний сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд нийтдээ Азербайжан, Алжир, АНУ, Армян, Беларусь, БНСУ, БНХАУ, Болгар, Гвиней-Биссау, Голланд, Египет, Иран, Казахстан, Камерун, Киргиз, Колумб, Куба, Латви, Марокко, Молдав, Монгол, Норвег, Польш, ОХУ, Румын, Сенегал, Словак, Тунис, Турк, Узбек, Украйн, Унгар, Герман, Швед, Эквадор, Япон зэрэг 36 орны бөхчүүд оролцож байна. Тэдний дотор олимпийн наадмын эрхээ авсан олон бөхчүүд байна.


Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно. 60 кг-ын жинд таван бөх нэрээ бичүүлсэн учир бөхчүүд хоорондоо тойргийн журмаар барилдана. Эхний тойрогт олон улсын хэмжээний мастер П.Орхон Польшийн бөх Жовита Вржесейнтэй, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор Польшийн бөх Катарзина Матковскитэй барилдана.


69 кг-ын жинд 8 бөх барилдаж байгаагаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт Украйний бөх, дэлхийн аварга Алёна Махинятай таарч олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт Египетийн бөх Мостафа Юсеф Енастай хүч үзнэ. 


Маргааш 58 кг-ын жинд японы алдарт бөх Каори Ичо, 63 кг-ын жинд АНУ-ын бөх, дэлхийн аварга Е.Пирожкова, Украйний бөх, дэлхийн аварга Ю.Ткач, Азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевич нар барилдах юм байна.

Shuud.mn
Сонин хачин