П.Орхон алтан медаль хүртлээ
2016-06-19

Польшийн Спала хотод чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд өчигдөр эхэллээ.

 


Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, МУГД З.Дүвчин нарын удирдлага дор 58 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Гантуяа, 60 кг-д П.Орхон, Б.Шоовдор, 63 кг-д дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар зодоглож байна.


60 кг-ын жинд 5 бөх барилдахаар мэдүүлгээ өгсөн учир бөхчүүд хоорондоо тойргийн журмаар барилдан олон улсын хэмжээний мастер П.Орхон жин өгсөн 3 ялж алтан медаль хүртэн Польшийн нээлттэй тэмцээнд 2 дахь удаагаа түрүүллээ.

 

Харин олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор мөн 3-н ялалт байгуулсан ч сүүлийн тойрогт Орхонд ялагдснаар мөнгө медаль хүртэж өнгөрсөн жилийн алтан медалиа мөнгө медальтай хослууллаа.

 

Харин 69 кг-ын жинд 8 бөх барилдаж байгаагаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт Украйний бөх, дэлхийн аварга Алёна Махинятай таарч 10-6, хагас шигшээд тус тэмцээний 2014 оны хүрэл медальт Казакстаны Елмира Судиковаг 11-4 өөр ялан алтан медалийн төлөө барилдах байсан ч өвдгөндөө бага зэргийг бэртэл авснаар цаашид барилдах боломжгүй болсноор мөнгөн медалийн эзэн боллоо.

 

Энэ жинд барилдсан манай өөр бөх болох ОУХМ Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт Египетийн бөх Мостафа Юсеф Енасийг 4-0 ээр оноогоор ялж, хагас шигшээд 2012 оны дэлхийн аварга Шведийн Женни Франссонд цэвэр ялагдан хүрлийн төлөө нутгийн бөх Висчесний Кордус Агнешкаг цэвэр ялсан юм.

 

Ингэснээр манай эмэгтэй баг тэмцээний эхний өдөр 1алт 2мөнгө 1 хүрэл медаль тус тус хүртсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
Та бүхэндээ баяр хүргэе. Дараагийн Олимпийн медалийн давцан дээр гарах Монголчуудын итгэл Найдварууд шүү. Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваарай
2018-08-21